20 настай хүүхдүүд

3 0 0
                                    

20 настай хүүхдүүд бид. Хамгаалж яваарай гээд гэнэхэн энэ насыг тойрч биш дайрч гардаг. Салаа хоёр замын голд баруун эсвэл зүүн эргээд харанхуй эсвэл гэрэл гэгээ алиныг нь харах боломжгүй харалган залуу нас. Хайр дурлалд шатаж, галзуу дурлалын амтанд бялуураад, санаж ганцаардахын зовлонг ханатлаа мэдэрдэг оргил үе.  Хэн ч ойшоодоггүй юм шиг харагдах хэрнээ  бүхний анхаарал биднийг чиглэдэг. Хазгай гишгэж, хальтирч бүдрэх  бүртээ том хүн болох шатаар алхаж байгаа ч юм шиг.
Аз жаргал дутуу санагдаж,  ахиад ахиад гээд үргэлж урагш  тэмүүлсээр.
Дөч дөхсөн дээхэн үеийнхэн минь хорин насыг санаж мөрөөдөөд, эргэж  хорин насандаа очвол ингэх юмсан ч гэж төсөөлнө. Тэглээ гээд зөвхөн хорь гарсан бид  бие биеэ ойлгоно.  Харин бусад нь бидний алхам бүрийг ширтэнэ.
Аав ээжийн гараас арай ч гараагүй байна аа.  Ах эгчийн хүүхэдтэй адилтгаж бас үзээрэй. Гэхдээ  үеийн найз, дотны нөхдүүдтэй минь адилтгаж бүү жишээрэй. Сэтгэлд нь сэв хүрээд хувь зохиолын эргүүлгэнд төөрч будилах вий. Амьтны нялх үрс юм шүү бид адилхан хандаарай бүгдтэй нь.
Хорин настай л болохоос биш хорвоотой танилцаж яваа хөлд орсон хүүхдүүд л гэсэн үг. Хайрлаж бас тэвчээрэй. Хал үзэж хашир суугаагүй болохоор хазгай гишгэх энүүхэнд юм билээ.
Хайр дурлал хорин насны гол сэдэв. Сонсдог дуу, уншдаг ном, ярианы сэдэв зөвхөн түүнийг л үгүйлнэ. Дурлалд яарсан сэтгэл нь тогтож өгөхгүй дэвхцээд, хайлж уярсан зүрх нь хагарч дэлбэрэх шахсан ч хүний хэл амнаас хайртай хүнээ хамгаалаад илэрхийлж чадалгүй алддаг юм шүү харамсалтай.
Хорин настай ч бид чинь хөлд орсон хүүхдүүд юм шүү дээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 06, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Хүүхэд нас Where stories live. Discover now