Чэёоны талаас:
Ааваас дуудлага ирэх үед амандаа багахан хараал урсгав. "Хараал ид гэж би бааранд байна шүү дээ" гэж бодсоор барьж байсан вискигээ ширээн дээр чангахан тавчихаад баарнаас аль болох хурдан гарахыг хичээлээ. Мэдээж эцэг эх минь намайг энд байгааг мэдвэл амьдаар минь булшлах болно. Гарч ирчихээд аль болох амьсгаагаа жигдрүүлээд утсан дээр минь асаж буй ногоон товчийг дарлаа.
"Байна уу?" гэсээр аль болох тайван асуухад
"Чэёон чи хаана байна?" гэсээр аав минь ямар нэгэн хоолойны хувиралгүй асуув.
"Найзуудтай зугаалж байна. Юу болоов?"
"Ээж бид хоёр чинь гэртээ хүлээж байна. Хурдан хүрээд ир!" гэж хэлчихээд тасалчихав. Аз болж би тийм ч их уугаагүй ч өөрийн өмсөж яваа хувцасаа анзаарав. Тэд миний энэ хувцасыг харвал намайг бүтэн жил гэрээс гаргахгүй гэдэгтэй мөрийцье. Ийм байдалтай харьчихаж болохгүй болохоор эндээс хамгийн ойр байдгаар нь Жэннигийн гэрлүү явахаар шийдэв. Аль болох хурдан давхисаар түүний гэрийн гадаа ирээд хонхыг нь дартал нэг их удсангүй хаалгаа тайлав. Жэнни намайг гайхсан царайтай ширтсээр
"Паста юу хийж яваа юм?" гэхэд нь
"Жэндүк надад хувцаснаасаа зээлүүлээч" гэсээр хөөрхөн инээмсэглэхэд
"Чи одоо эгёо хийгээд байгаа юмуу? Муухай юм ямартай ч ороод ир" гэсээр урив. Тэрээр надад цай аягалж өгчихөөд миний хажууханд байх буйдандээр суун
"Тэгээд хувцас яасан гэнэ ээ?" гэхэд би нүдээ эргэлдүүлээд
"Хувцас зээлээч гэж байна аа" гэсээр түүнлүү нухацтай харахад тэрээр хэсэг гайхсан царай гаргаснаа гэнэт пис хийтэл инээсээр
"Алтан нойлын цаас хэрэглэдэг Чэёон надаас хувцас зээлнэ гэсэн үү?" гэсээр инээдээ барьж ядан хэлэхэд би зүгээр л санаа алдав. Магадгүй Лисагийнхлуу явсан нь дээр байж. Гэхдээ л нэгэнт энд байгаагаас хойш.
"Инээдтэй биш байна Жэнни!!! Бас намайг тэгж дуудахаа боль гэж хэлсэн байх аа!!!" гэсээр багахан санаа алдаад "Би чамд бяцхан Lamborghini оо өгье өө" гэсээр түүнлүү нухацтай харахад тэр гэнэт инээхээ больсоор
"Чи чинь өнөөдөр яасан нухацтай байх юм бэ?" гэсээр нэг үйлчлэгчээ дуудан хэдэн хувцас авчруулав. Жэнни ч буйдангаас боссоор
"За тэгвэл наад хувцаснуудаасаа үзээд дуртайгаа сонгоод өмсөнө биз. Би явж унтлаа. Бас бяцхан Lamborghini оо өөртөө л үлдээ. Тэгж их хайралдаг юм байж" гэсээр цааш яваад өгөв. Түүнийг явсны дараа хувцаснуудыг нь харж дажгүй гэснээ сонгож өмсчихөөд Жэннигийн гэрээс гаран аль болох хурдан давхисаар гэрийнхээ гадаа ирлээ. Би ч гүнзгий амьсгаа авсаар гэртээ ороод гадуур хувцасаа үйлчлэгчид өгчихөөд аавын ажлын өрөөлүү орвол ээжтэй цугтаа байх бөгөөд намайг харсан даруйдаа
"Өө миний охин ирчихэв үү? Алив ийшээ суучих" гэхэд нь заасан газар нь очин суугаад юу гэж хэлэхийг нь хүлээнэ.
"Аав бид хоёр чинь их удаан зөвшилцсөний эцэст бид үүнийг хамгийн шилдэг арга гэж бодож байна" гэхэд нь би бага зэрэг ойлгосонгүй
"Юу?" гэсээр гайхсан царай гаргахад аав
"Бид чиний ирээдүйн замыг бататгахын тулд чамайг гэрлүүлэхээр шийдлээ" гэхэд нь итгэж чадалгүй
"ЮУ!!! Яах гэж!!!" гэсээр хоолойны өнгөө өндөрсгөхөд ээж минь ам нээн
"Чэёонаа энэ чиний ирээдүйн төлөө л хийж байгаа зүйл. Чи угсаа гарал дорд хүнтэй сууж болохгүй биздээ?" гэсээр их л итгэл дүүрэн хэлэв. Би ч санаа алдсаар
"Тэгээд хэзээ юм?" гэсээр аль болох тайвнаар асуухад
"Гурван сарын дараа сүй тавих ёслолыг хийхээр болсон" гэсээр аав минь сэтгэлд нь их л нийцэж байгаа бололтой харагдав.
Эцэг эхээсээ өвдөг сөгдөж гуйсан ч хангалтгүй байсан бололтой. Эцсийн эцэст би хүүхэд биш шүү дээ. Магадгүй одоо хүлээн зөвшөөрөх цаг нь болсон байх. Энэ бол баян эцэг эхтэй байхын сул тал. Ганц удаа уулзаж байгаагүй хүнтэйгээ хүчээр гэрлэх.
"За ойлгосон болохоор би явж амарлаа" гэж хэлчихээд тэдний өрөөнөөс гаран санаа алдав. Маргааш эрт хичээлтэй болохоо санаад аль болох юм бодохгүй байхыг хичээсээр орондоо оров.
-
-
-
Зиа манайхаан шинэ зохиол цран цран цран. Бас л нэг High School Story хэхэ. Гэхдээ миний өмнө бичиж байсан ахлах сургуультай зохиолоос үнэхээр 100% өөр шүү. Найдаж болно. Тэгээд мэдээж bubbletea миний бие уг зохиолыг бичсэн тул шипээ хүлээгээд сууж бай даа хайртууд минь. Энэ бичвэр дээр өөрийн бичих хэд маягаа өөрчилсөн. Уншихад хэцүү байна уу? Ойлгомжтой байна уу? Сэтгэгдэлээ үлдээгээрэй. За тэгээд хайртай шүү.
YOU ARE READING
• 𝕊𝕆𝕌ℝ ℂ𝔸ℕ𝔻𝕐 •
ActionБас нэгэн ахлах сургуулийн түүх. Playgirl Gang leader Innocent girl Strict girl