• 3-р хэсэг •

212 26 17
                                    

Жэннигийн талаас:

Удахгүй болох Тулааны тэмцээндээ бэлдэн стратеги боловсруулж байтал нэгэн болхи амьтан ирээд миний лаптопыг унагачихав. Би ч тэрэнлүү байж болох хамгийн аюултай харцаар ширтэх бөгөөд хэрэв хүнийг ширтээд алж болдог байсан бол тэрээр аль хэдийн үхдэл болох байсан биз. Тэрээр сандарсан харагдах бөгөөд хурдхан газар унасан лаптопыг минь надад авж өгөөд

"Хатагтай Жэнни, Нөгөө юу- Захирал- Нөгөө захирал болон - сурагчдын зөвлөлийн дарга- таныг дуудуулж байна" гэж хэлчихээд намайг хариу хэлэхгүй байсанд улам сандран

"Гуйя!!! намайг өршөөгөөрэй!!!" гэж хэлчихээд гүйгээд явчихав. Би ч өөрийн эд зүйлсээ ширээн дээрээ үлдээчихээд ангиас гарахад Жонгүг нүдэнд өртөх бөгөөд тэрээр чихэвч зүүчихсэн утсаараа оролдож байгаа харагдав. Тэр өнөөдөр даалгавар хүлээж аваагүй билүү гэж бодсоор түүнд ахин анхаарлаа хандуулвал хоёр охин түүнийг хажууд зогсчихсон гарыг нь илж байгаа харагдав. Би ч заал дүүрэн сонсогдохоор

"Хөөе Жонгүг" гэж хашхирхад тэрээр чихэвчээ аван надлуу инээмсэглээд

"Сайн уу эгчээ" гэж хэлэв. Жонгүг зөвхөн дотны хүмүүслүүгээ л инээмсэглэдэг билээ. Би ч түүний хажууд ирэх үед ард минь шивнэлдэх хоолойнууд тод сонсогдох бөгөөд

"Бурхан минь тэр миний Жонгүгд хүрчихлээ"

"Тэр ч хөгийн амьтан юмдаа" гэхэд Жонгүг ч мөн сонссон бололтой намайг ч үг хэлэхээс урьтаж

"Та нар миний үеэл эгчийг юу гэнэ ээ ?" гэсээр чанга дуугархад тэнд байсан хүмүүс сандралдах бөгөөд

"Уучлаарай Жэнни!!! Чамайг түүний эгч гэж мэдсэнгүй" гэсээр нүдлүү минь эгцэлж ч харж чадалгүй бөхөлзөнө. Би ч арчаагүй юм гэж бодсоор тэднийг анхаархаа болин Жонгүглүү харвал тэрээр

"Тэгэхээр ямар хэргээр яваа юм?" гэхэд нь

"Чамд өнөөдөр биелүүлэх ёстой даалгавар байгаа биздээ?" гэсээр түүнлүү хөмсөг зангидан харвал тэрээр

"Хойшлогдчихсон. Тэр хөгшин юу сэдээд байгааг мэдэх юм алга" гэсээр тоомжиргүй хэлэв. Би ч санаа алдаад

"Хэдий хүртэл аавыгаа тэгж дуудах гэсэн юм? Чамд үлдсэн цорын ганц гэр бүл чинь байтал" гэсээр аль болох аргадангуй хэлэхэд тэрээр нүдээ эргэлдүүлээд

• 𝕊𝕆𝕌ℝ ℂ𝔸ℕ𝔻𝕐 • Where stories live. Discover now