Intro

21 5 1
                                    

Тэр нэгэн хаврын жихүүн салхитай өдөр анх удаагаа таныхаа энгэрт тэврүүлэн унтсан сан. Таны минь гар энэ хорвоогийн хамгийн тухтай дэр байсан сан. Хорвоогипн хамгийн их аз жаргалын хажууд байгаа юм шиг өдөр бүрийг инээж угтдаг байсан сан. Тиймээ та минь одоо "Байсан" гэсэн цаг хугацаанд үлдсэн дурсамж. Хэзээ ч сэтгэлээсээ арчиж хаяж чадахааргүй сахиусан тэнгэр.
Таниасаа тэр үед холдохоо мэдсэн бол дахиад жаахан шуналтан тэврэх байсан юм. Мэднээ би таныхаа өмнө авахаас цаашгүй нэгэн байснаа. Бас одоо болтол тэр их шуналаа хаяж чадахгүй байгаа гэдгээ.
Хэрвээ хүн болгонд өөрийн гэсэн бурхан байдаг бол тэр нь мэдээж та минь байх байсан. Дахиад миний хажууд жаахан удаан байж болохгүй байсан гэжүү?!

Заа ийнхүү миний шинэхэн өгүүллэг эхэлж байгаа учир харамгүй воте, коммент хайрлаарай❤️😘🙏🏻

Дурсамж дүүрэн амьдралWhere stories live. Discover now