Untitled Part 1

21 1 0
                                    




[GOT7 хамтлагийн Wang Jackson саяхан инстаграм хуудсандаа оруулсан зураг нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа бөгөөд мөн тайлбар хэсэгт нь "Миний амьдралын гэрэл гэгээ хамгийн том аз жаргалууд минь "хэмээн оруулсан байсан нь олон фенүүдийн дургүйцлийг ихээхэн хүргэж байна. JYP entertaiment-с одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа нь фенүүдийг илүү ихээр уурлуулж байгаа юм]

[+6852-350] Debakkkkkkkkkk  үнэхээр үү? Тэр лав галзуурсан байхаа? Үерхэлийн мэдээ хүртэл гаргаагүй юм байж шууд хүүхэд арай ч дээ? Фен биш надад ингэж байгаа юм чинь фенүүд нь галзуурч байгаа байх даа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[+6852-350] Debakkkkkkkkkk үнэхээр үү? Тэр лав галзуурсан байхаа? Үерхэлийн мэдээ хүртэл гаргаагүй юм байж шууд хүүхэд арай ч дээ? Фен биш надад ингэж байгаа юм чинь фенүүд нь галзуурч байгаа байх даа.

[+6589-361] Түүнийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, чөлөөтэй хүн гэдгийг мэдэх ч ингэж болохгүй биз дээ. Гэрлэлтийн өмнөх жирэмслэлт үү? Инээдтэй юмааааа. Түүний фенүүд ч одоо галзуурч байгаа даа хаха.

[+6051-504]Би түүнийг Бусанд нэг эмэгтэйтэй хөтлөлцөөд явж байхыг харсан ч алдартангууд ч бас хүн гээд чимээгүй байсан юмсан. Гэтэл бүр хүүхэд??? Удахгүй өвөө болсон гэвэл гайхахааргүй л юм байна.

[+5963-852]Энэ асуудал дээр фенүүд нь ч өмөөрөхөөргүй юм байна. Өөрсдөө шоконд орчихоод сууж байгаа биз. Гэхдээ энэ эмэгтэй нь хэн юм болоо арай алдартан юм биш байгаа??

[+5008-1008]Хамтлагаас нь хөөж гарга. Өдий болтол ганц ч үерхэлийн мэдээ гарч байгаагүй хамтлагаас тэсрэлт хийсэн том мэдээ гарлаа. Гайхалтай юмаа хаха. Бас яагаад одоо болтол JYP мэдэгдэл хийхгүй байгаа юм.

===================
jacksonwang852g7  Instagram update:

Сайн байна уу? Jackson Wang байна. Юун түрүүнд та бүхнээсээ уучлал хүсье.Инстаграм дээрээ хийсэн нийтлэлээс минь болж олон ч хүн бухимдаж дургүйцэж байна. Үүндээ тайлбар тавья. Би бүхий л амьдралаа цугтаа өнгөрөөж , олон хүүхэдтэй болж цугтаа жаргалтай амьдрахыг хүсдэг хүнтэй болсон. Тийм ч учраас тэднийгээ олноос нуулгүй аз жаргалтай амьдрахыг үнэхээр их хүсэж байна. Хүмүүс бид байгалийн жамаар хөгширч, байгалийн жамаар бусдад сэтгэл алдардаг шүү дээ. Нас ахих тусам өөрийн гэр бүлтэй болохыг хүсэж өөрийн ирээдүйн ханиараа энгийн нэгэн бүсгүйг сонгосон. Үүнийг минь та бүхэн ойлгож эерэгээр хүлээж аваасай гэж хүсэж байна. Мөн та бүхнээсээ уучлал хүсэж байна. -хүндэтгэсэн Жексон Ван





====================================================================

сайн байцгаан уу? HelloMama миний бие шинэхэн бичээч бөгөөд энэхүү бичвэр нь миний маш удаан хугацааны турш тархи толгойд минь бодогдож ирсэн санаа бөгөөд анхны бүрэн эхээр нь дуусгана гэж сэтгэл шуулуудсан бичвэр бөлгөө. Бичвэрийг минь хайрлаасай гэж та бүхнээсээ туршлагагүй бичээч миний бие хүсэж байна🥺🥰

FENDIMAN II JACKSON WANGWhere stories live. Discover now