🥀
Риугийн талаас:
Би нүдэндээ ч итгээгүй юм.
Тэр хүн хэн байсан гэж сананаТэр
Тэр Тэхён байсан.Би бүр гайхсандаа тэр чигтээ гацчихсан.
Харин тэр өдөөс минь хөнгөхөн инээмсэглээд гарнаас минь атгаад дагуулж явсан.Хаашаа ч юм бүү мэд
Магадгүй түүнийг юу болоод байгааг тайлбарлах байх гэж бодоод би чимээгүйхэн бодол болон түүнд чирэгдэн сургуулийн коридороор алхана.
Түүний дулаахан гар
Бас түүний үзэсгэлэнтэй цэнхэр нүд
Нэг л мэдэхнээ бид сургуулийн дээвэр дээр ирсэн байлаа. Тэр миний бугуйнаас тавиад өдөөс минь хараад
үзэсгэлэнтэй нүдээрээ над руу ширтсэнээ сая л нэг ам нээж:
"Миний Риу гайхсан биз дээ" гэж хэлсэн."МИНИЙ РИУ"
Энэ хоёрхон үг намайг хангалттай ихээр догдлуулж бас хэвлийд минь хэдэн мянган эрвээхий нисэлдэж буй мэт хачин мэдрэмжийг төрүүлж байсан юм.Тэхён: яагаад юу ч дуугарахгүй байгаа юм бэ?
Би:би яг яахаа мэдэхээ больчихлоо.
Би гацаж түгдрэн ийн хэлэхэд тэр яг ингэж хэлэхийг минь мэдэж байсан аятай өөдөөс минь харж инээвхийлээд ил гарсан үсийг минь чихний араар хийгээд чихэнд минь ойртоод:
"Би энэ мөчийг ямар удаан хүлээсэн гээч" гэж хэлэхэд түүний үзэсгэлэнтэй цэнхэр нүднээс би өмнөх гунигийг олж хараагүй юм. Харин асар их тэмүүлэл, догдлолыг олж харсан юм.
Удалгүй тэр дахиад л чихэнд минь "энэ миний чамд өгөх бэлэг шүү" гэж хэлсний дараахан түүний уруул миний уруул дээр бууж орхих нь тэр.
Би түүнийг болиулаагүй. Харин ч түүний тэр дулаахан зөөлөн уруулыг шунаглан үнссэн юм.
Хайр ингэж мэдрэгддэг байхнээ. Үгээр хэлж боломгүй, ханаж цадахаа мэдэхгүй.
Маргааш нь би түүнтэй таарсан ч зайлсхийсэн юм. Энэ нь магадгүй дээр юм шиг санагдсан юм.
Буруу зүйл хийчихсэн юм шиг санагдсан болохоор
Тэгэж бодсон нь хэн хэнд маань л дээр.
Тэхён надтай ярилцах гэж хичээж байсан ч би түүнээс зугтааж эсвэл элдэв янзын шалтаг тоочин зайлсхийн явсаар аль хэдийнээ 5 хоног өггөрчээ.
Шүүгээнээс минь түүний бичдэг зурвас унаж ирэхэд нь харвал
"Зурвас цааш бичих хэрэгтэй юу, эсвэл энэ хүрээд болисон нь дээр үү?"
Гэсэн сүүлчийн хэсэг нь сэтгэл санаа тавгүйтүүлж орхисон юм. Дахиад түүнээс зурвас ирэхгүй бол яаана аа?
Үнэхээр би түүнийг гомдоочихсон юм болов уу? Энэ хачин ч гэлээ би түүнийг огтхон ч бодохгүй байж чадахгүй байлаа.Түүнийг үгүйлж байсан
🥀
Цэнхэр нүдэнд чинь би
анх дурлаж билээ.
Яагаад гээч, чиний нүднээс
би асар их гунигийг
анх уулзахдаа олж харсан.
Би тэр их гунигийг ч
хуваалцаж өгье Тэхён аа
YOU ARE READING
Little words Of Him
RomanceБогинхон боловч сэтгэл шингэсэн захиаг минь чи уншчихжээ.