...: Чи удахгүй том болох гэж байгаа хүүхэд! Тийм байж ямар хариуцлагагүй юм бэ? Тацүяа! Энэ янзаараа байвал чи ирээдүйд том болоод хэн ч болж чадахгүй хог болно! Одооноос битгий жоохон хүүхэд шиг аашлаад байгаарай. Өрөөндөө ороод миний хэлсэн зүйлсийг сайн эргэцүүлж бодоорой доо! Арчаагүй амьтан үхвэл таарна *Шивнэх
(Би том болоод яг л тань шиг ийм гутрангуй, ууртай, чөтгөр шиг хүн болох юм гэж үү?...)
Тацүяа:Үгүй үгүй үгүй! Би том болмооргүй байна! Үүрд хүүхэд хэвээрээ үлдмээр байна. Бурхан миний хүслийг сонсож байна уу? Гуйя би үүрд хүүхэд чигээрээ үлдмээр байна шүү дээ? Тоглож наадаж мөн орондоо орохын өмнө сонсдог тэр гайхалтай үлгэхш. Би бусад томчууд шиг амилсан чөтгөр болмооргүй байна!
...: Үнэхээр үүрд хүүхэд хэвээр үлдмээр байна гэж үү? Намайг дагаад үлгэрийн орон луу явах уу?
Тацүяа: Чи хэн бэ?
...: Сайн уу? Би бол Тинкэрбэлл. Чиний мөрөөдлийг биелүүлэхээр ирлээ^^
Тацүяа: Тэгээд тэр шидийн оронд чинь хичээл хийх үү?
Тинкэрбэлл: Үгүй ээ.
Тацүяа: Би өсөж том болох уу?
Тинкэрбэлл: Мэдээж үгүй.
Тацүяа: Эрх дураараа байж болох уу?
Тинкэрбэлл: Тэр бололгүй яахав. Алив миний араас яваарай.
Тацүяа Тинкэрбэллийг даган өрөөнийхөө цонхоор гарлаа. Гайхалтай нь тэр агаар дээгүүр дүүлэн нисэж өмнө нь авж байгаагүй тэр л сайхан мэдрэмжүүдийг авч байлаа. Дээш нисэн ниссээр одод дундаас хамгийн тод гялалзах од руу ойртоход тэд "Шидийн орон"-д ирлээ.
Тинкэрбэлл: За! Тацүяа, Одооноос чи энэ газрын хамгаалагч боллоо. Мөн чиний нэр Питэр Пэн болж байна ! Чи бусад хүүхдүүдийн ч мөрөөдлийг биелүүлж өгч байгаарай...
-Энэ бүгд чиний бодож байгаагаас ч илүү өрөвдмөөр гунигтай түүхтэй...
YOU ARE READING
The secret of NeVeRLAND /PCY Couple/
FanfictionNeverland тийм сайхан газар гэж бодож байна уу? Харамсалтай нь чиний боддогоос тэс ондоо аймшигт түүхтэй газар. 2020-06-23