Заримдаа хайрлаж дурлахыг бүр мартаад мөрөөдлөө хөөмөөр юм шиг... Гэхдээ хайрлаад дурлаад ирэхээр мөрөөдөл огт байгаагүй юм шиг замхран одох юм. Энэ хоёр эсрэг туйлууд, сөрөг оршихуунууд гэлтэй... Нэг нь байгаа цагт, нөгөөх нь байх ёсгүй зүйл шиг юм.
Саяхных хүртэл ингэж бодож явжээ. Гэтэл огт буруу бодож байж. Байж болох асуудал... Бид яагаад нэг зүйлийг хийхээрээ нөгөөхийг нь мартчихдаг юм бол? Хичээлээ хийсэн бол, гэрээ цэвэрлэхээ мартчихна. Ажиллавал, амрахаа мартчихна...
Гэхдээ бид хичээх хэрэгтэй ажээ. Аль алийг нь марталгүй хийцгээе. Бусдыг марталгүй, бас өөрийгөө орхилгүй бүгдийг хийцгээе.
Мөрөөдлөө умарталгүй, өөрийгөө үл ойшоолгүй бас эрүүлээр, тайвнаар өөрт хэрэгтэй бүхнийг хийцгээе...
Хайрлаж дурлах ч бас хэрэгтэй зүйл шүү... 😉