1

240 30 1
                                    

Нийслэлдээ хамгийн томд тооцогдох Лу овогтийн өргөө. Лу овогт нь хаанаас дутахгүй хөрөнгөтэй бөгөөд улс эх орондоо хийсэн гавьяа их тул нэр хүнд нь тэнгэрт тулсан цуутай гэр бүл.

Лу овогтийн өргөө нь үзэмж төгс ба тэдний өргөөний цэцэрлэгээр цагаан замбага цэцэг дүүрэн ургасан байх аж.

Харин энэ цэцэрлэгт цэцэгсээс дутахааргүй үзэсгэлэнт охин зогсож байх ба өмссөн зүүснийг нь шинжвэл язгууртан гаралтай нь шууд л мэдэгдэхээр байсанд түүнийг Лу овогтийн охин гэж дүгнэхэд хүргэнэ.

Мин Ян:

Аль хэдийн хаврын улирал айлчлан ирсэн тул үзэсгэлэнт замбага цэцэгс бүгд цагааран анхилам үнэрээ ойр хавьд буй орчиндоо тараана.

Цэцэгсийн сайхныг шимтэн харж байхад Й Ши ам нээх аж.

Й Ши: Авхай та яагаад жил бүр замбага цэцэг тариулдаг мөртлөө түүнийг хархаас өөр зүйл хийдэггүй юм бэ? Би таны оронд байсан бол аль хэдийн хэдийг хайчилж аваад өргөөндөө тавих байсан юм.

Би: Хэрвээ би энэ цэцгийн амийг таслаад өргөөндөө тавьбал хэр удаан үзэсгэлэн гоогоо надад харуулах бол? Мэдээж тийм ч удалгүй цэцэг хатан хорчийх болно. Тэгж хөөрхий цэцгийн амийг зольж байснаас ингээд хараад зогсох нь илүү таатай биш гэж үү?

Й Ши: Нээрээ л тийм юм байна. Мөхөс боол буруу сэтгэж.

Үргэлжлүүлэн цэцэгсийн сайхныг биширсээр зогсож байхад цаанаас Ян Ир гүйн ирж байгаа харагдана.

Ян Ир: Авхай авхай таныг Лу эзэн дуудуулж байна.

Би: Ямар нэгэн муу зүйл болоо юу?

Ян Ир: "Мөхөс боол нь үүнийг мэдсэнгүй. Гэхдээ өргөөнд Лу их эзэгтэй болон Лу тэргүүн эзэгтэй ч байсан" хэмээхэд тэднийг яагаад гэнэт дуудуулсныг мэдэхгүй ч хүлээлгэж болохгүй тул хурдан хурдан алхсаар их өргөөний гадаа ирэх үед хурдаа багасган зөөлөн зөөлөн алхалсаар тэдэнд ёслон зогсоод

Би: Аав, ээж, эмээ гурвын амар амгаланг айлтгая. Мөхөс охин нь ямар нэгэн муу зүйл болов уу? хэмээн санаа зовнино.

Лу тэргүүн эзэгтэй: "Бос доо охин минь! Ямар ч муу зүйл болоогүй" хэмээн инээмсэглэсээр хэлвэл санаа минь амарсан ч яг яах гэж намайг дуудуулсан байж болох талаар тунгаана.

Лу эзэн: "Мин Яан охин минь чи  аль хэдийн 16 хүрч. Чи минь одоо хангалттай ухаан суулаа. Эмэгтэй хүний эзэмших ёстой бүх эрдэм мэдлэгийг эзэмшиж дуусгасан" хэмээн санаа алдаад

Princess Wang [ЗОГССОН]Where stories live. Discover now