2

144 31 13
                                    

Ханхүү Ван тай уулзсанаас хойш даруй сар өнгөрчээ. Харин маргааш бидний хурим болох өдөр мөн маргааш би ордонд орох билээ. Ван ханхүүтэй ярилцаж үзэхэд тэр надад туйлын их таалагдаад зогсохгүй царай төрөх нь ч анхаарлыг минь татсаныг нуушгүй. Гэрлэх хүн минь сэтгэлд минь нийцсэн тул өнгөрсөн сар санаа зовнилгүй хуримлах өдрийг хоног тоолон хүлээсэн ч маргааш тэр өдөр гэж бодохоор жижиг зүрх минь түргэн цохилж эхлэх ба мөн зарим зүйлсд санаагаа чилээн сууна.

Тэнгэрт аль хэдийн сар мандсан байх ба үй түмэн одод ч гарч ирсэн нь үнэхээр үүнээс өөр үзэсгэлэнт зүйл байхгүй мэт санагдуулна. Шөнийн тэнгэрт би хамгаас их дуртай. Болдогсон бол түүнийг амьдралынхаа туршид ширтэн суухыг хүсэвч энэ нь бүтэшгүй зүйл тул дэмий л санаа алдана.

Маргааш ураг барилдах учраас хүн бүр л миний гадаад үзэмжид санаа тавьсан ба нүүр минь урьд урьдынхаасаа илүү гэрэлтэх мэт санагдана. Ингээд л хүний эхнэр болчихдог юм байжээ? Хийж үзээгүй зүйл өчнөөн их байхад... Амьдрал үнэхээр богинохон юм.

Олон зүйл толгойд бодогдон дэмий л тэнгэрийг ширтэж байхад хэн нэгэн мөрөнд минь зөөлхөн хүрэхэд миний хамгаас хайртай үнэр үнэртэн инээмсэглэсээр урагш харлаа.

Би: Ээжээ та унтахгүй юунд ийм орой заларна вэ?

Лу их эзэгтэй: "Газар дээрх ганц охин минь ураг барилдах гэж байхад эх хүн би тайван амарч чадна гэж үү? Энэ орой л чи минь Лу овогтой үлдэнэ шүү дээ!" хэмээн санаа алдахад түүний гарыг зөөлөн атгасаар

Би: Миний овог солигдох ч цус минь өөрчлөгдөхгүй. Хэдий би хүний эхнэр болох ч таны охин Мин Ян хэвээрээ л байх болно.

Лу их эзэгтэй: "Тийм шүү! Ээж нь дэмий зүйлд санаа зовниж.
1-р ахыг чинь анх тулаанд явахад л ингэж санаа зовж билээ" хэмээсээр намайг тэврэн аваад

Лу их эзэгтэй: Чи минь их азтай охин. Чамайг Лу овогт хүмүүс бүгдээрээ их хайраар энэрэн тэтгэдэг шүү дээ! Тиймээс ордны хүмүүсч чамайг минь хайрлах болно.

Би: "Тиймээ ээжээ. Тэгнэ" хэмээвэл тэр тэврэлтээ салган өөдөөс минь ширтсээр

Их эзэгтэй: Өнөөдөр ээж нь охиноо тэврээд цуг хононо оо.

Би: Юу вэ? ээжээ. Би ямар жаахан охин байгаа биш дээ? Заримдаа тантай хамт унтъя гэхээр хүн хөөгөөд байдаг байсан юм байж.

Их эзэгтэй: "Өөхөө энэ охин!" хэмээхэд нь инээмсэглэсээр

Би: Мэдээж ээж минь хамтдаа унтъя. Харин та аавд яаж дурласан түүхээ надад ахин ярьж өгнө шүү!








You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 03, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Princess Wang [ЗОГССОН]Where stories live. Discover now