Chapter [13]

1.2K 133 9
                                    

"Хэцүү байна ээжээ гуйя, намайг эндээс гаргачих гуйж байна ээжээ"

"Чимээгүй бол Мин Юнги! чихэнд чийртэй юм"

Хар үстийн хүйтэн хөлс нь цувж, саяхан болсон аймшигтай явдалыг зүүд байсанд нь талархаж байлаа.

Хэний ч нүдэнд хүчирхэг харагдах түүний дүрийн ард асар их зовлон шаналал үзсэн өчүүхэн нэгэн нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй нь харамсалтай. Багаасаа л хүнд бэрхийг туулсан түүний зүрх жижигхэн асуудлыг ч даахааргүй сул дорой болжээ. Тиймдээ ч өөрийн дотор орших муурын зулзагыг ирвэсээр сольсон нь энэ байв.

Юнги алхасаар нэгэн хаалгыг татан орвол, нойрондоо дийлдэн унтсан байх шар үстийн жигд амьсгал нэг л тааламжтай мэдрэмж төрүүлнэ.

Тэрээр хажууд нь хэвтэхдээ маш болгоомжтойгоор хөдлөх нь сэрээхгүй гэсэн шиг харагдах аж. Уйлсанаас нь үүссэн, нүднийх нь доор байх улайлтыг зөөлөн илэн "Үүрд хамт байна гэж амлачихаад хаяж явж болохгүй биздээ Ким Тэхён" хэмээв.

___

Өнгөрсөнд:

"Шюга ахаа та тийшээ явж болохгүй ээ, аюултай" хэмээн сандарсан байх бяцхан Тэхён салаад унах дөхсөн гүүрэн дээр зогсох Юнгиг дуудаж байлаа.

Хар үстэй жаал түүний төрхийг хараад инээвхийлэн гүйх шахам Тэхён дээр ирэв.

"Та зүгээр үү? хаана чинь өвдөж байна? би танд тийшээ явж болохгүй гэж хэлсэн биздээ? яагаад миний үгийг сонсоогүй юм..." тасралтгүй үглэх түүний амыг хар үст гараараа таглан "надтай үүрд хамт байгаарай" хэмээлээ.

Тэхёны давхраа байхгүй хэдий ч хэтэрхий том нүд нь улам томорсоор, бага зэрэг гайхах шиг болсон нь хүлээлгэхийг хүсээгүй мэт толгой дохисоор "Ким Тэхён Шюга ахтай үүрд хамт байхаа амлаж байна" хэмээн чигчий хуруугаа гарган баталгаажуулах аж.

___

Одоо үе:

"Чи мартчихсан, бас намайг хаячихсан тийм биздээ Тэхёнаа? тэр амлалт юунд хэрэгтэй байсан гэж? чиний орон зай эзгүйрэхэд надад ямар хэцүү байсныг мэдэж байна уу? өөдгүй амьтан, хувиа хичээгч, гэсэн ч би чамд хайртай" сүүлийн гурван үгийг хэлэхдээ тэрээр Тэхёны энгэрт хацраа наан чин сэтгэлээсээ өгүүлж байсан юм.







__________

-Promise-Where stories live. Discover now