Нэг

96 7 0
                                    

Өндөр барилга дээр зогсох залуу бүсгүй хашлаганы хажууд уйлна. Тэр өөрийн гэсэн хувийн амьдралтай байхыг маш их хүсдэг ч тийм зүйл байх боломжгүй. Учир нь хэн дуртай нь амьдралыг нь судалж шөнийг хамт өнгөрөөж болох нуу гэж ухаж түнхдэг. Тэгээд хэрэгцээгээ хангаад хэдэн вон шидэн үүрд байгаагүй мэт алга болно.

Женни "БУРХАН ЧИ ҮНЭХЭЭР ШУДАРГА БУС ЮМ." чангаар орилж хөгийн ажлаа хаяхаар өндөр өсгийтөө 30 давхар барилга дээрээс шидэн нулимсаа арчаад шатаар доошлов. Тэр амьдарлаа шинээр эхлэхээр шийдсэн. Дардан байж чадах болов уу?

Аавынх нь мөрийтэй тоглоомд донтож алдсан энгийн зөөгч, угааг ч хийгээд олохооргүй мөнгийг тэр олсон. Гэсэн ч эцэг нь дахиад л өр тавьчихсан юм. Биеэ худалдан байж цуглуулсан халтар цааснуудаар охиныхоо амьдралаар тоглоод байгаа аавыгаа алаад булчихмаар санагдах ч чадахгүй болохоор дуугүй л зугтахаар Сөүлийн түм бужигнаж бум түжигнэсэн газар хөл нүцгэн шалбарсан уруултай бүсгүй урагш яг л үхтэл мэт алхана.



==========

Өөр нэгэн талд

Харш дотор нэг хүний орилох чимээ гарах бөгөөд өчнөөн олон шаазан зүйл хагарч эмэгтэй хүний хашхичих чимээ ч гарч байлаа.

-"ЗАЙЛААД ӨГ. ХЭН ОРЖ ИРЭЭД ЛАЙ БОЛ ГЭЭД БАЙГАА ЮМ." гэсээр хажуудаа байх том ваарыг газарт шидэж орхив.

-"чи эмээ уух хэрэгтэй"

-"уухгүй би зүв зүгээр гэж байна. Амьд хүний царай харж чадахгүй ч аль хэдийн амьсгал хураачихсан үхтлүүдийг харж чадаад байгаа болохоор би ажилдаа дуртай. Би харж чаддаг. Хэрвээ намайг ажлаас минь гаргах гэж оролдвол би амиа хорлох болно. Ээжээ та гарч үз."

Өөдөөс нь салганасан гараараа эм барьж байсан хөөрхий эх нь хойш хараад "тэгвэл ядаж кампани дээр очиж үүргээ гүйцэтгэ" хэмээн цэвхий хүйтэн хоолойгоор хэлэн хаалгыг саваад гарлаа.

Энэ бол Ким Тэхён. Ким гэр бүлийн ганц хүү. Хүний царайг харж чаддаггүй өвчтэй нэгэн. Ар гэр нь баян болохоор тэр багаасаа л маш олон орноор явж өвчнөө эдгээхийг хүссэн ч хүсэхээр хяс гэдэг шиг эдгэрээгүй.

Ийнхүү 18 насандаа анх удаагаа санамсаргүй байдлаар үхчихсэн хүнийг харсан. Тэр айгаагүй баярласан. Учир нь бүхэл бүтэн 18 жил өөрийнхөө царайг ч болтугай харж чаддаггүй байсан нэгэн. Гэнэт хүний хамар уруул нүдийг хараад гайхшран галзуурах шахсан юм. Одоо тэрээр нас барсан хүмүүсийн нүүрийг будаж гоёмсог даашинз, хослол өмсгөж өгдөг ажилтан болсон. Түүний хийж байгаа зүйлд ээж нь маш дургүй бөгөөд зүгээр л аавынхаа босгож өгсөн кампанийг өвлөж аваад аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг.

Body Where stories live. Discover now