• 33 • Full Chapter

592 35 0
                                    

Лиса POV

"Чи ч бас адилхан @lalalalisa_m" Би Жэннигийн comment дээр бичсэн үгийг нь уншлаа. (Нулимс цийлэгнэх) Хэрвээ би Жонгүгаас салаагүй байсан бол энэ бүхэн болохгүй байх байсан юм.

(Утсаа унтраагаад хажуугийн ширээндээрээ тавих) Гал тогоо орж ус уухаар орноосоо бослоо. Намайг гал тогооруу явж байтал Жэннигийн өрөөнд чимээ гарах нь сонсогдов. Би түүнрүү ойртохыг хүссэн ч миний зүрх сэтгэл надад үгүй ээ одоо цаг нь биш гэж хэлж байлаа.

Би дуртай ягаан өнгийн аягандаа ус хийн уулаа. Ард хэн нэгний хөлийн мөр сонсогдоход би ус уухаа болин арагшаа харлаа. Аан Ружэ байсан байна. Би санаа алдаад аягатай усаа аван түүний хажууд суулаа.

"Сайн уу." гэж би хэллээ. Одоо надад үнэхээр эвгүй санагдаж байна, гэхдээ Жонгүг намайг сонсохыг хүсээгүй нь үнэхээр инээдтэй юмаа миний одоогийн байгаа байдал ч бас. Мэдээж би өнгөрсөнийг өөрчилж чадахгүй гэхдээ намайг яаж өөрийг нь хуурна гэж боддог байнаа? Бүр тэр худал мэдээнд итгэсэнд нь үнэхээр их уур хүрж түүнийг үзэн ядаж байна. Хэрвээ Жонгүг намайг тэр үед л сонссон бол.

"Лиса чи тэнд байна уу? Чи Жонгүгийн тухай бодож байгаа юм уу?" Гэж Ружэ асуулаа.
Би нүдээ цавчин түүн рүү хэдэн хором ширтлээ.

"А-а-аан үгүй ээ" (ээрэх) Би инээмсэглэх гэж хичээн хэллээ. Тэр над руу хараад гараа мөрөн дээр минь тавиад.

"Битгий бүх зүйлд өөрийгөө буруутгаад бай чамд дарамттай санагдышдээ. Жонгүг аль хэдийн өөрийнхөө замыг сонгочихсон. Чи ч бас өөрийнхөө замаар явах хэрэгтэй. Би чамд өөр жинхэнэ төгс төгөлдөр залууг олох болно гэж амлаж байна." гэж Ружэ над руу инээмсэглэн хэллээ.

Би зүгээр л түүн рүү харан толгой дохьлоо. Би гунигтай байна уу? эсвэл бухимдаж байна уу? Би одооөөртөө яг ямар мэдрэмж төрж байгаагаа мэдэхгүй байна, гэхдээ Жонгүг надтай найзууд байхыг хүсэж байгаа тухайгаа хэлсэн ч гэсэн надад түүнтэй харьцах хүсэл алга. Би яг юу хийх хэрэгтэй бол? Би Ружэд энэ талаараа хэлэх ёстой юу? Хүлээгээрэй. Би хамгийн түрүүнд Жэннитэй ярилцах хэрэгтэй байх. Би түүнээс уучлалт гуйх хэрэгтэй гэж бодож байна.

"Ружээ, би Жэннитэй очиж ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Би бүх зүйлд түүнээс уучлалт гуйх хэрэгтэй." гэж би хэллээ. Ружэ над руу инээмсэглэн толгой дохилоо. Би аягаа ширээн дээр тавиад шууд Жэннигийн өрөө рүү явлаа. Би түүний өрөөний хаалганы өмнө ирээд хаалгыг нь зөөлхөн тогшлоо. Би одоо зүйлээ зөв хийж байгаа эсхээ үнэхээр хэлж мэдэхгүй байна...

INSTAGRAM | LISKOOKWhere stories live. Discover now