Хүндэт Дунхёгт,
Чи яагаад намайг ингэх болсонд маш их гайхаж байгаа байх. Гэхдээ намайг уучлаарай. Чи сүүлийн хэдэн долоо хоног анзаарсан байх, эсвэл мэдэрсэн. Чамтай ярилцах бүрт би чиний нүднээс санаа зовнил олж хардаг. Мөн миний бугуй руу бас биен дээр хөхрөлт рүү минь яаж хардагийг ч би мэднэ. Гэхдээ чи хэзээ ч надаас энэ тухай асуугаагүй.Анхандаа бид өөрсдийгөө холбосон зүйлийг 'нөхөрлөл' гэж нэрлэсэн. Чи миний бүхий л үгэнд итгэдэг байв. Гэхдээ хэдэн сарын дараанаас чи миний худал яриаг мэддэг болсон. Би ч үүнийгээ чиний нүднээс олж хардаг ба чи надтай яг л эмзэг шаазан хүүхэлдэйтэй харьцаж байгаа мэт харьцдаг байсан.
Намайг бага байхад, ээж минь аав луу үргэлж л учир битүүлэг үгс хаялдаг байсан. Тэгээд, тэр аавыг минь дарамталж эхэлсэн. Би хэтэрхий жаахан байсан. Юу болоод байгааг бас юу хийх ёстойгоо ч мэдээгүй. Бас ямар хэлбэрийн дарамтлал байснийг ч мэдээгүй.
Наймтай байх үед, аав минь надтай хамт салхилахаар явсан юм. Тэр үед би анх удаа л өөрийн хүчээр мод руу авирсан. Мөчир дээр суун нар жаргахыг харах үедээ би үнэхээр аз жаргалтай байсан. Аав руугаа харахад, тэр машинтайгаа нуур луу орж байсан.
Зөөлөн урагшилсаар тэр чигтээ живсэн. Хэн нэгнийг цагдаа дуудах хүртэл би уйлан аавынхаа нэрийг амандаа шивнэхээс өөр юу ч хийж чадаагүй.
Аав минь өөрөө өөрийгөө хөнөөхыг харах үедээ би дөнгөж наймтай байлаа.
Ээж минь түүний үхэлд намайг буруутгаж эхэлсэн. Юу ч дээрдээгүй. Намайг томрох тусам тэр өөрчлөгдөж эхэлсэн. Уулздаг хэдэн залуустай, хар тамхи, байнга шахуу саатуулагдана. Тийм ээ, үнэхээр муу ээж байсан. Тэгээд, ерөнхийдөө би энэ бүгдийг дуусгахыг хүссэн.
Мэдээж өшөөгөө авна.
Яг яаж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Мэдээжийн хэрэг би ээжийгээ алсан. Түүний биенээс цус оргилж гарч байсан нь миний амьдралдаа харсан хамгийн сайхан зүйл байсан. Хэрвээ надаас асуувал, уйлж орилж, тусламж эрж байгаа нь ч сайхан байсан. Гэхдээ хамгийн гол нь, түүнийг үхсэн гэдгийг мэдэх хамгийн сайхан нь.
Би гэрлүүгээ харихаас, эсвэл өөрийгөө буруутгах мэдрэмжээс, альнаас нь ч айгаагүй. Би одоо эрх чөлөөтэй амьдарч чадна.Харамсалтай нь би тийм ч удаан амьдрахгүй нь.
Хийх зүйлд минь намайг уучлаарай, Дунхёг-аа. Миний талаар мартаж чадна гэдэгт чинь итгэж байна. Бүх зүйлийг энгийнээр хүлээж аваасай гэж хүсэж байна.
Би миний амьдрал үнэхээр аймшигтай гэдэгт итгэдэг байсан. Гэхдээ бодит байдал дээр, зүгээр л хэтэрхий өрөвдөлтэй байж..
-mark(ie)'
YOU ARE READING
Lies | markhyuck ;COMPLETE;
Fanfiction♡ Орчуулгын өгүүллэг болно. /Translated story/ Markhyuck ship