5.

122 13 0
                                    


Хэчнээн удаж байж нэг хэсэг оруулав даа би гэдэг хүн... Тэрэндээ бантаад ч тэр үү уртаар орууллаа

- "Чи Акэхиса-гийн сурагч бололтой?" Арагакүг харьчихаад эргэн дотуур байр луугаа ирж байх замд хэдэн залуус тааралдсанаа хоргоогоод явуулж өгөхгүй байв. Тэгснээ Арагакүг яах гээд байгааг нь асуух үед тэд мөрөөр нь түлхэж байснаа газарт унасан энгэрийн тэмдгийг нь харснаа жуумалзаад ийн хэлэв. Арагакү ч толгой дохиод

- "Тэгээд юу гэж?" өнөөх л тоомжиргүй өнгөөрөө хэлэхэд тэр шууд л тэмдгийг нь газарт дэвслээд

- "Тэндхийнх гээд томрох хэрэггүй шүү!! Бид л хүсвэл та нарыг хэзээд болгоод тавьчихаж чадна!" түүнийг мөр лүү нь чичилсээр хананд шахар үед Арагакү галзуу юм шиг гудамжаар нэг инээж гарав

- "Хахахахахахаха! Та нар... Байж байгаарай..."

- "Юундаа инээгээд байгаа юм?" уурласан өнгө нь ч Арагакүгийн инээхийг болиулж чадсангүй

- "Та нар... Аль сургуулийнх юм?" Арагакү инээдээ барин сая нэг юм ам нээх үед тэд цамцныхаа захыг янзлан байдаг догь царайгаа гаргаад

- "***** ахлах сургууль! Сонсож байсан л биз дээ?" итгэл төгс хэлэх үед нь Арагакү бас л инээж орхив

- "Pfffffft! Уучил... Гэхдээ үнэндээ л сураггүй сургууль байна аа? Би бүр... инээдээ барьж... чадахгүй нь ээ... элэг минь!"

- "Муу жулдрай чинь!!! Давраад байгаарай!!!" Арагакүг цохихоор дайрах үед тэр шууд л цохилтоос нь бултан шаламгай нь аргагүй хоолойг нь багалзуурдан хананд шахаад

- "Жулдрай гэнэ ээ? За яахав... Харин сургуулийн тухайд... Хэрээ мэд новш минь. Сургуулиа оршуулга болгомооргүй л байвал битгий барахгүй сургуультайгаа сөргөлдөж бай?" гэчихээд сая нэг юм хоолойг нь тавьмагцаа бусдыг нь дайрах үед тэр дор нь газартай нь тэгшилчихээд газарт байсан тэмдгээ аваад газарт хэвтэх бүгдийнх нь цээжийг нь дэвсэлж байснаа хэлээрээ хацраа түлхээд

- "Буруу л юмаараа оролдсон юм! Дуугүй өнгөрч болох л байсан? Өөрсдийнхөө үйлдэлд л харамсаарай. Бас наад хүний юманд дураараа хүрдэг зангаа татахгүй бол... Гар хөлийг чинь ажиллагаагүй болгочихно шүү" гэчихээд тэднийг орхиод явчихав. Тэднийг зодож эхлэхдээ л дараа нь юу болохыг гадарлаж байсан ч бүр болчихно гэж Арагакү төсөөлөө ч гүй явж байгаа...

* Meanwhile

- "Овоо гар юм гээч?" Сагара Сатоши хоёр дормоосоо нууцаар гараад явж байхдаа Арагкүгийн хийсэн зодооныг харсан юм

G.I.B.S     |  CompletedWhere stories live. Discover now