하나

121 21 2
                                    

  Тодорхой цаг хугацааг нэрлэж чадахгүй ч хаант засаглалтай эрх дархатай ноёдын дарангуйлал нь дэндсэн тийм үе юмсанж.

  Ханян буюу тухайн үеийн улсын хамгийн том хотын дууч эмсийн хүрээлэн бол хэн дуртай нь ороод байдаг газар биш юм.Царай төрх бие хаа уян налархай зангаараа шалгарч үлдсэн төгс эмсийн хүрээлэн.

  Энд улсын нэртэй төртэй ноёд сайд захирагч нараас авхуулаад хаан хүртэл үе үехэн зочилох нь бий.Тиймдээ ч нөхөртөө гологдсон эзэгтэй нарын хараалыг ихээхэн хүртэж буй газар.

  Далайн цаадах хүн бараг оршин суудаггүй хөдөө зэлүүд газраас улсынхаа төв гэгдэх Ханян хотыг зорьж ирсэн энэ хүүгийн эцэг эхээс заяасан нэр Жон Жонгүг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

  Далайн цаадах хүн бараг оршин суудаггүй хөдөө зэлүүд газраас улсынхаа төв гэгдэх Ханян хотыг зорьж ирсэн энэ хүүгийн эцэг эхээс заяасан нэр Жон Жонгүг.Багадаа эхийгээ алдсан тэрээр аав ах хоёрынхоо буянд өдий зэрэгтэй өсөж өндийсөн нэгэн.

  Тиймдээ ч саяхан аав руу нь халдан алахыг завдсан бүлэг хүмүүсийг чухам хэн явуулсныг мэдэхээр энд ирсэн буй.Бас ч гэж цэргийн хүний хүү юм гэсэндээ бие бялдар сайтай зэвсгийн эрдмийг эзэмшсэн биеэ хамгаалах бүрэн чадвартай тэрээр нөгөө алдарт дууч эмсийн хүрээлэнгийн гадаа яахаа мэдэхгүй зогсоно.

  Аавыгаа хамгаалан тэдгээр бүлэг хүмүүстэй ана мана үзэлцэж байхдаа нэгнийх нь хөлийг гэмтээж түүнийг дагаж энэ хүртэл ирсэн.Гэвч тэр нэгэн нь дөнгөж сая эмс охидоор дүүрэн газар луу яваад орчихлоо.

  "Хөлөндөө бэртэл авчихаад энд яах гэж!"

  Жонгүг өөрөө өөртөө хэлээд гүнзгий амьсгаа аван орлоо.Үүднээс нь авхуулаад энд тэндгүй нэгнийгээ тэврэн алхах эр эм хоёр, архины үнэр, ятгын чимээ... түүнд таалагдсангүй.
 
  "Тавтай морил ноёнтоон?"

  Ахимаг насны улаан торгон ханбугтай, гоёмсог алтан үсний чимэглэлтэй эмэгтэй түүнийг угтах аж.

  " Ямар эмэгтэйг хайж явнадаа?"

  "Юу..?"

  "Эсвэл би таньд санал болгох уу?"

  "Аан юу...хэрэггүйдээ өршөөгөөрэй.Би энд нэг хүнийг хайж ирсэн юм"

  "За?"

  "Битүү хар өмсгөлтэй, хөл нь доголчихсон залуу аль өрөөнд орсон бол?"

  Жонгүг асуух явцдаа энд тэндхийг харан нүдээ гүйлгэж байгаад нөгөө хүнээ харсан бололтой нүдээ бүлтийлгэв.

  "Тэр...нөгөө залуу тэр байна!"

  Ахимаг насны эмэгтэй Жонгүгийн заасан зүг рүү хараад харцаа ширүүсгэн нүдээрээ нөгөө хар өмсгөлтэй хүнийг яв хэмээн дохьлоо.Тэгээд үүдэнд байх хоёр том биетэй залууг гараараа даллан дуудав.

  "Та буруу харсан юм шиг байна.Ингээд явна уу?!"

  "Юу? Гүэ та сая өөрөө харсан биздээ?"

  "Залуу ноёнтонг холын замд нь гаргаж өгөөрэй!"

  Эмэгтэй түүнийг сонсоогүй царайлан хоёр том биетэй залууд далд утгаар ямар нэг зүйлийг ойлгуулах аж.Жонгүг юу болсныг нь ч ойлголгүй тэр хоёрт чирэгдэн явахдаа үүдний хаалганы хажууд зогсох хар өмсгөлтөнг харлаа.Нүүрний хаалтаа аван өөрийг нь доогтой харах тэр...

  "Эмэгтэй хүн байсан юмуу?"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 03, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Жон АвхайWhere stories live. Discover now