•Хөлчүүрэм сайхан хаврын шөнө•Part 1

13 2 3
                                    

   "Дахиад хүн таардаг л юм бол заавал ч үгүй дуугарна даа" гэж  Пак Сүжин бодсоор гудамжинд байх бүүдгэр гэрлүүдийг ажин явлаа. Шөнө дунд болсон тул хаа сайгүй хачин сонин хар сүүдэр үзэгдэнэ. " Ээ дээ! Энэ муу дугуй!" гэж тэр аргаа баран дугуйгаа түрнэ.

     Ард нь дугуйны хонх дуугарах чимээ гарахад Пак Сүжин "Хүүе" гэсэн боловч дугуйтай залуу түүний дэргэдүүр гялсхийн өнгөрлөө.

     Байз! Дугуй унасан залуу наашаа эргэх чинь... Сүжин дотроо сандарч " энэ орой болсон хойно энэ хүн чинь" гэж бодож амжив. " Та сая намайг дуудсан уу?" гээд  залуу дугуйнаасаа үсрэн буулаа. "Аан, үгүй ээ". Нэг л тайван бус агаад биеэ хамгаалах санаа түүнийг эзэмдээд, үг хэлээ анхаарах сөхөөгүй болчихов. " Дугуй чинь эвдэрчихээ юу?" гэсээр залуу жижигхэн нүдээрээ түүнийг инээмсэглэн харж байлаа.
      
           Сүжин арай тайвширч, "Гинж нь хаалтныхаа дотор тээглэчихсэн юм аа" гээд сэтгэлийнх нь гүнд итгэл найдварын гэрэл гялсхийж толгойгоо өндийлгөв. Тэрбээр усан цэрэг үү гэмээр өндөр, өргөн мөртэй ба нүдэнд дулаахан залуу байв. " Тэгвэл би тус болж чадахгүй нь дээ. Багажгүй болохоор гинжний хаалтыг яаж тайлахав дээ".Сүжиний  дотор дахиал харанхуйлав.

        -"Гэр чинь хол уу?"
        - " Манайх уу?" гэснээ тэр яахаа ч мэдэхгүй дэмий л дугуйгаа түрэн хэд алхлаа.
        -" Ерөөсөө ингэе. Энэ гудамжны зүүн талд нэг дугуй засварын газар байгаа. Өдийд хүнтэй ч байж магад. Чи юу ч гэсэн очоод үз. " гэж хэлэнгээ залуу дугуйндаа мордон нисэх мэт хурдан давихаж одлоо.

         "Өөдгүй амьтан" Сүжин бараг л уйлчих шахав. 11 цаг болчихоод байхад ямар дугуй засварын газар хүнтэй байхав дээ. " Худалч амьтан! Өнөө шөнө чи хар дарж зүүдлэнэ дээ" хэмээн дотроо тэр залууг харааж зүхэн явлаа.
  
        Итгээгүй хэрнээ Сүжин гудамжны аманд хүрээд өөрийн эрхгүй зүүн гар тийш хараадхав. Явган хүний замын хажууд үнэхээр нэг жижигхэн байшингийн цонх гэрэлтэнэ.Сүжин тээнэглэзэн зогсоно...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 29, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

•Хөлчүүрэм сайхан хаврын үдэш•Where stories live. Discover now