I

39 3 0
                                    



-  Rosalie, будаг чинь урсаад байна.

- намайг сонсож байна уу? Ros?

Мөрөнд минь хатуухнаар хүрэх үед би түүний зүг харлаа. Хар өнгийн гуаш гарын шууг минь даган урсаж цамцны ханцуйг минь будаж орхижээ.

- уучлаарай, би чамайг сонссонгүй.

Би ийн хэлсээр цамцны ханцуйгаа хойшоо шамлан дээшлүүлчхээд өчигдөр зүүдэлсэн зүүдээ үргэлжлүүлэн бодлоо.

Тэнд цөөрөм бас ногоон тал байсан. Цөөрмийн эрэгт хэн нэгэн эрэгтэй зогсох агаад би түүнийг холгүй зайнаас ширтэж байлаа. Харин дараагаар нь би түүн рүү алхаж эхэлсэн боловч надаас таван алхмын түрүүнд нэгэн эмэгтэй алхаж байх нь тэр. Урт бор үстэй арьсны өнгөтэй нь хорших богино цагаан өнгийн даашинз өмссөн тэр эмэгтэй хойноосоо ч дэндүү үзэсгэлэнтэй харагдах ажээ. Харин би түүнд атаархан хоцорсон юм. Түүний үзэсгэлэн гоод биш цөөрмийн эрэгт цааш харан зогсох эрийн хажууд очмогцоо түүнийг тэврэн авч жаргалтай гэгч нь инээмсэглэж байгаад нь атаархсан юм.

Ийм зүүд зүүдэлж нойрсохдоо би асар их гуниг, шаналал тээн дэрээ норгож орхисон байв. Яг л миний амьдралын хамгийн зовлонт цаг хугацаа яг одоо болж байна уу гэлтэй. Өглөө босохдоо ч яагаад ийм зүйл зүүдэлж байгаагаа гайхахын зэрэгцээ энэ зүүдэнд хэт их ач холбогдол өгч байгаагаа ойлгосон юм.

Гэхдээ яг одоо би өнгөрсөн шөнө зүүдэлсэн хачин жигтэй зүүдээ зургийн цаасан дээр буулгачхаад түүнийгээ ширтэн бодолд дарагдаж байна.

- Ros, чи сонссон уу? Бид шинэ багштай болно гэсэн. Хөгшин Sarah ажлаасаа гарч байгаа тухай сургуулийн багш нар ярьж байхыг би сонссон юм.

- би түүнд их дуртай юмсан. Их эелдэг, тайван хүн болохоор харилцахад хялбар шүү дээ.

- шинэ багшийн тухайд-

Түүний үгийг сонсож амжаагүй байтал танхимын хаалга нээгдэн хэн нэгэн эрэгтэй орж ирлээ. Баруун гартаа кофе барьчихсан, харин нөгөө гартаа ганцхан хавтас атгачихсан байв.

Түүний царай ширүүн бөгөөд цаанаасаа түүнээс сүрдмээр энергитэй хүн гэж би бодов.

- энэ өнөөх чинь. Шинэ багш. гээд орж ирсэн хүн рүү эрүүгээрээ заалаа.

Өнөөдөр ирээд маргааш буцчих багш биш тул би Kate рүү хальтхан харчхаад зургаа гүйцээхээр бийрээ авч будагт дүрэв. Зүүдний цөөрмийн эрэгт байсан залууг зурж дуусахын алдад хэн нэгний ёжилсон өнгө аяс миний дэргэд сонстож бийрээ доош нь буулгахад хүргэлээ.

Ази хэрнээ ямар ч алдаагүй тод бас цэвэрхэн ярьж байна.

- хонгорхон Rosalie. Намайг өөртэй чинь танилцахыг зөвшөөрөөч? хэмээн энгэр дээр тогтоосон байх нэрийг минь харсаар тэр хэллээ.

Шинээр ирж байхад нь анхаарлаа хандуулаагүйд дургүйцсэн нь илт.

- намайг уучлаарай ноён...

-  Gray. гэж үгийг минь гүйцээн хэлэв. Гэхдээ түүний нэр надад хамаагүй байсан юм. Миний толгойд ямар гэгчийн галзуу бодол орж ирснийг мэдэхгүй ч түүнийг fifty shades of Gray дээр гардаг Gray гэж хэлчихмээр санагдаад байв. Гэсэн хэдий ч би хэлж зүрхэлсэнгүй.

Яасан байсан ч тэр Gray-н тавин сүүдэртэй байх болов уу? Түүний хувийн амьдрал ямар байдаг бол?

Ямаршуухан тэнэг зүйл бодож байгаагаа ойлгоод эргэн тойрноо харвал ангийн ихэнх хүүхэд бидний зүг харах бөгөөд заримынх нь нүүрэнд шоолсон байдал үзэгдэнэ.

- Хатагтай Allen, таны зураг тэгвэл юуг илэрхийлж байгаа юм бэ дээ? Шинэхэн багшаас илүү дүрслэл толгойд тань буусан байгаасай гэж найдъя.

Түүний ярианы өнгө аясыг хараал идэг. Хэн нэгэн намайг басамжлахад би туйлын дургүй.

- энэ таньд хамаагүй ноён Gray...

Энэ үгийг би шүд зуун хэлчхээд түүний нүд рүү юу ч бодолгүй ширтсэн юм. Харин тэнд юу ч байсангүй.




Бүгдээрээ hi. Урд өмнө нь бичиж үзээгүй төрлөөрөө бичих гэж байна. Дүрийн сонголт дээр нилээн удсан. Ихэнх хүмүүс Сухо, Кёнсүү хоёрыг санал болгосон ч надад Gray илүү тохирох юм шиг санагдсан болохоор Gray дүртэйгээр эхлүүлчихлээ. AOMG GRAY.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 13, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐼𝑛 𝑡𝑜𝑜 𝑑𝑒𝑒𝑝Where stories live. Discover now