1. Миний мэдэхгүй чи

186 22 1
                                    

Би ердийн л нэгэн амьдралтай нэгэн гэж өөрийгөө тодорхойлдог байв. Бусад нь харин юу гэж боддогийг, бусдад би яажшуухан харагддагийг мэдэхгүй. Мэдэхийг ч оролдсон удаа үгүй. Тийм ч учир "олон найзтай" хүн бол биш. Миний энэ байдлыг ихэнх нь хэнхэг их зан гэж үзнэ. Ардуур их муулна. Тэгээд л ёстой намайг байгаагаар минь хүлээн авах цөөн хэдэн "Насан туршийн найз" гэх цолтнуудтайгаа үлдсэн юм.

Тэр дундаас миний дотоод ертөнцийг илүү гүн мэдэрдэг нэг нь байсан юм. Тийм ээ. Тэр байсан. Одоо харин өнөөх л намартаа, дурсамжийн хайрцгаа цоожилсон шигээ зогсож байгаа байх даа... Хачин инээдтэй царай гаргачихаад...

Days of Being Sad / 멀어져 가는 저 가을이에Where stories live. Discover now