2. Түүний тухай товч

82 20 2
                                    

Тэр их энгийн нэгэн байлаа. Хөгжимд дуртай. Хааяа нэг ичимхий зан нь тавигдаад миний өмнө бүжиглэж үзүүлнэ.

- Хараач, Сыл? Би лаг байгаа биз дээ? гээд цовоо гэгч нь инээдэгсэн. Тэгээд инээхээрээ шүдээ ярзайлгаж шүдний аппаратаа гялалзуулаад, нүдээ онийлгоно. Гэхдээ энэ үзэгдэл үнэхээр л өдрийн од шиг ховор тохиох агаад би түүнд нь догдлон баярлана. Харахад хэчнээн аз жаргалтай болдог гэж санана.

Заримдаа бид хамт суугаад бүлээн сүү ууж ярилцах дуртай байсансан. Тэр нэг инээд алдаж, нэг гайхаж, нэг гундайдаг байв. Эргэн тойрных нь хүмүүс тэр болгон мэддэггүй ч би түүнтэй хамгийн ойр байж ажигладаг учир аль болох гаргаж буй үйлдэл бүхнийг нь тогтоохыг оролдоно.

Ихэнх өдрүүдэд тэр үргэлж 2 дугаар цаг дээр "Уучлаарай багш аа..." гээд нэг гараа толгойныхоо ард авч, бөхөлзсөөр орж ирнэ. Тэр тийм ч онц сурлагатай нэгэн биш. Бас багш нар ч түүнийг барагтаа онцлохгүй. Учир нь тэр ямар нэгэн хүмүүжлийн доголдолгүй, эгээ л нэг багш нарын хүсдэг хүлцэнгүй сурагч байсан юм.

Харин надад өнөөх хүлээн зөвшөөрөгдсөн хүлцэнгүй зан нь хэтэрчихсэн нь таалагддаггүй байлаа.

Days of Being Sad / 멀어져 가는 저 가을이에Место, где живут истории. Откройте их для себя