POV: Тэд чиний жирэмсэн гэдгийг мэдээд..
Намжүн
Намжүн чамайг жирэмсэн гэдгийг мэдээд, гэр лүүгээ хурдан очин, бяцхан хүүхэдтэйгээ ярьж эхлэв.
Намжүн "Аав нь гайхалтай бүжигчин учраас хэзээ нэгэн цагт чамд бүжиг зааж өгнө өө. Аавыгаа сонсож байгаа биз дээ?" гэж гэдсэн дээр толгойгоо наасаар хэлэх бол чи өөрийн эрхгүй түүнийг өхөөрдөн инээмсэглэх аж. Тэр мэдээж хамгийн сайн бүжигчин биш шүү дээ.
ЖинТэр шөнөжингөө, "Хүү юм болов уу? Охин юм болов уу? Эсвэл хоёулаа юм болов уу? Хэн гэж нэрлэх үү?" гээд л чамайг унтуулаагүй.
ЮнгиАжлаа тараад түүнийг хүлээх зуур тестээ гартаа атгачихсан зогсох чи түүнд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй хий дэмий сандран зогсох бол Юнги ч удахгүй чамайг авахаар машинтайгаа ирлээ.
Тэр чамайг машинд орж ирмэгц цонхийсон царайтай байхыг чинь анзаарч санаа зовон, "Бие чинь зүгээр үү? Өнөөдөр ядраа юу?" гэхэд чи гүнзгий амьсгаа аваад шууд тестээ гарт нь атгуулчихав.
"Энэ чинь-"
Чи доош харсан хэвээр түүний хариултыг хүлээтэл тэр юу ч дуугарсангүй. Харин эргээд хартал тэр уйлж байх нь тэр.
"Би аав болох нь..."
YOU ARE READING
BTS REACTION ᵐᵍˡ
RomanceЧи тэдний найз бүсгүй байсан бол..... [Хамгийн анхны бичвэр маань тул үг үсэг, үг хоорондын уялдаа холбоо ч алдаа ихтэй байгаа.Тиймээс зарим хэсэг засагдаж байгаа учир шүүмжлэлгүй хандахыг хүсье🫂]