WaterColorMNG
13 нас хүрэхээс сар гаруйн өмнө буюу дунд сургуулийн 2р ангид ордог хичээлийн жилийн эхний өдөр би түүнтэйгээ анх харц тулгарч билээ.Тэд өдрийн хурцаар дээрээс төөнөн байсан нар , түүний минь царай, нүүрэн дээр нь гарч буй зураасууд,инээхэд нь ялимгүй хонхойх хацар гээд түүнд хамаарагдах бүх зүйлийг би гүн гүнзгий мэдэрсэн учраас одоо ч надад өнөөдөр өглөөний үйл явдал мэт өнгөтөөр санаанд ордог.
Амьсгалын чимээгээрээ л миний дунд,ахлах сургуулийн хэвийн,уйтгарт жилүүдэд минь өнгө нэмж,гэрэлтүүлдэг түүндээ би үгээр илэрхийлж боломгүй их дурласан байсан юм даа.
4н жилийн далдхан зүтгэлийн үр дүнд би түүнтэй мэнд мэдэхээр хэмжээний найзууд болж чадсан хэдий ч бид параллель шулуунууд байсаар л байсан юм.Тийм ээ хэзээ ч огтлолцохгүй,миний хэзээ ч хүрч чадаагүй уулын оргил Пак Чанёол.