Сонирхолтой юм шүү. Зохиол нь 100 хандалтаас дээшилдэггүй байсан би The Office US-ийг fanfiction болгоё гэдэг санааг гэрээ цэвэрлэж байхдаа бодож олсон байдаг юм. Тэгээд шууд хуулбарлах нь ч бас хаашаа юм гэж бодоод зарим нэг үйл явдлыг нь авсан ч цоо шинэ зан ааштай, цоо шинэ дүрүүдийг бүтээгээд, өөрийхөө эргэн тойрны хүмүүсийг ч бас шингээгээд The Office: Weirder бүтсэн байдаг түүхтэй. Joohyun, Junmyeon хоёрын бүтэх гээд ч байгаа юм шиг хайрын түүхээр аав ээж хоёрыхоо анх танилцаж байсан түүхийг, Jackson Eunbi хоёрын хэрүүлээр хоёр сайн найзыгаа гэх мэтчилэн нэг л мэдэхэд өөртэйгөө хамгийн ойр ертөнцийг бүтээчихсэн байсан юм даа~
2019 он үнэндээ завгүй жил байлаа. Амьдрал шийдвэрлэх олон ч зүйлстэй тулгарч, тэр бүрийг давахаасаа өмнө өөрөө өөртөө эргэлзэх үе ч гарч байсан шүү. Гэхдээ юу гээч? Хайртай уншигчдыхаа үлдээсэн сэтгэгдэлийг уншиж, шөнө ганцаараа инээж минээгээд яг хүнд дурлачихсан юм шиг аз жаргалтай болдог байлаа. Тэгээд сэтгэгдэл ирэхгүй бол таалагдахгүй хэсэг орчихож дээ гэж бодож санаа зовно хаха. Гэхдээ гол нь юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл та нарыхаа ачаар хүнд цаг үеэ яг өчигдөрхөн давж дуусгаад одоо аз жаргалтайгаар гэрээ цэвэрлээд сууж байнаа~
Заза би ер нь л гэрээ цэвэрлээд байж байх тавилантай бололтой дог шүү. Энэ хүрээд 2019 оныхоо сүүлийн постыг өндөрлөе дөө.
2020 онд та нар минь сайн бүхэнтэй учраг!
-2jwrites