7th_nevaeh

Happy Jungkook Day!
          	Хийдэг ёсоороо энэ жил ч бас хэзээ ч уншихгүйг нь маш сайн мэдэх ч, мэндчилгээгээ бичээд сууж байна. Жонгүг гэдэг хүн миний амьдралд орж ирээд хэдийн 7 жил болжээ. Энэ хугацаанд тэр өөр хэний ч бий болгоогүй маш их өөрчлөлтийг надад авч ирсэн. Эдгээр нь мэдээж эерэг байсан гэдгийг би хэлмээр байна. Түүнийг хүндлэх энэ бяцхан хүндлэл маань түүнийг хайрлах хайраас хэд дахин илүү байгааг дурдах юун. Ямар ч хүнд хэцүү цаг үед амьдралд минь гэрэл гэгээ, итгэл, хүч өгдөг түүний инээмсэглэлд би юу юунаас илүү их хайртай. 13-хан настай бяцхан залуу гэрээсээ гарч, урлагийн тогоонд чанагдаж эхлэх үеэсээ одоог хүртэл нэг ч удаа бууж өгөөгүй нь хамгийн гайхалтай хүндлэлийг төрүүлэхийг зэрэгцээ би ч бас бууж өгч болохгүй гэдгийг надад ахин дахин сануулдаг. Царайлаг, сайхан, авьяастай дуучин гэдэгтээ биш, түүний оршихуй, дэлгэцээр харах бүрт гялалздаг түүний дүр төрх надад итгэл найдвар мөнхөд бадамлаж, хэзээ ч бууж өгөх ёсгүй гэдгийг ахин дахин сануулдаг. Миний амьдралын хамгийн том гэрэл гэгээ, нар шиг нэгэн Жон Жонгүг. Түүний оршихуйтай хамт нэг цаг мөчид амьдарч, гайхалтай төрхөөс нь асар их хүч авч байгаадаа хязгааргүй их талархаж байна. Томоос том амжилт, хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе Жон, Жонгүг миний мөнхийн idol!

          Уламжлал ёсоороо энэ жил ч бас мэндчилгээний үгээ бичээд л сууж байна. Жон Жонгүг гэдэг хүн миний амьдралд орж ирээд 6-н жил болж байна. Энгийн нэг дурлал 4-н сарын хугацаатай байдаг бол Жон Жонгүг-г хайрлах сэтгэл минь 6-н жил болсон байна. Үүний шалтгаан юу болохыг одоо ч гайхсаар байна. 
          Жонгүг-н хийж чаддаг зүйлсийг тоочоод байвал дуусахгүй. Хийсэн бүхэн нь амжилтад хүрч, оролдсон бүхэн нь үр дүн авч ирдэг төрлийн хүн. Магадгүй би зүгээр л түүн шиг байхыг хүссэн байх. Олон талын авьяастай, хийж үзэхийг хүссэн бүхнээ тултал нь хийдэг нэгэн болох мөрөөдлийг би түүнээс олж авсан гэж боддог. Тийм ч учраас Жонгүг бол миний хамгийн том role model. Түүнийг хайрлах сэтгэл минь хайр гэхээс илүү хүндэтгэл, бишрэх сэтгэлтэй дүйцэхүйц зүйл юм шиг. 
          Тэр бол үлдсэн амьдралынхаа туршид үлгэр дуурайлал авч, хүндлэн биширч хайрлах idol минь!

7th_nevaeh

Happy Jungkook Day!
          Жил болгон хийдэг уламжлалынхаа дагуу энэ жил ч бас үүнийг бичиж сууна. Тэгэхээр Жон Жонгүг гэж хэн бэ? Энэ хүн надад яагаад ийм үнэ цэнтэй байна вэ? Үүний шалтгааныг би өөрөө ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ яагаад болох талаар бага зэрэг таамаглах гээд оролдъё.
          Жон Жонгүг гэгч хүн амьдралд минь гарч ирснээс хойш хэдийнээ 6-н жил өнгөрчээ. Инээд хөөртэй, уйлаан дуулиантай энэ 5-н жилд их ч зүйл болж. Тэр бүгдээс алдсан нь ч бий, олсон нь бий. Энэ хугацаанд би түүний талаар ярих бүрт хүмүүс намайг мөрөөдөлдөө живсэн бяцхан охин гэдэг байлаа. Яахав мөрөөдөж амьдардаг минь үнэн л дээ. Гэхдээ тэр ганц мөрөөдлийг минь эзэгнэсэн нэгэн байгаагүй юм. Жон Жонгүг бол миний ертөнцийн гол хөдөлгүүрт хүч өгдөг түлш мэт нэгэн. Дэлхийгээр зүйрлэвэл бүхий л зүйлсийн ундарга болсон ус, хэн бүхний амь амьдрал болсон алтан нар нь тэр юм. Жон Жонгүг зүгээр нэг дуу хөгжмөөрөө надад тайтгарал өгдөг нэгэн биш. Тэр өөрийн түүхээ бичиж, түүгээрээ надад амьдрах асар их хүсэл өгдөг залуу. Мөнхийн мотивацийн минь эзэн. Гоё сайхан царайлагтаа биш, түүнийг дэлгэцээр харах бүрт илүү их зүйлийг сурч мэдэхийг, илүү ихийг хийж бүтээх хүсэл минь ундардаг учраас би түүнийг хайрладаг. Надад ингэж их хүч тэнхээ өгч буйгийнх нь хариуд би түүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс нандигнадаг. Энэ бол түүнтэй гэрлэнэ гэж ахархан мөрөөддөг тэр нэг энгийн хөөрхийлөлтэй мөрөөдлөөс хамаагүй өөр зүйл юм. 
          Хорвоо ертөнц түүнийг юу ч гэж муу хэлж, яаж ч доромжилж болно. Магадгүй тэр ийм зүйл хийхээр үйлдэл ч хийж болох юм. Ирээдүйг хэн ч таашгүй. Жон Жонгүг гэх юу ч хийлээ гэсэн би түүнийг нь өөрийнхөө өнцгөөс дүгнэж, дэлгэцийн хойноос буруутгана, өмөөрнө, зэмлэнэ., хайрлана. Хамгийн гол нь тэр юу ч хийсэн байлаа би түүнийг өөрийн амьдралын нэгээхэн хэсэг, хамгийн том эрч хүч минь хэвээр байлгасаар байх юм. 
          Миний ертөнцийг гэрэлтүүлж, намайг илүү дээр нэгэн болох аянд хөтөлдөгт баярлалаа Жон Жонгүг. Чамайг зүрх сэтгэлийнхээ гүнээс хайрлаж амьдрах болно оо. Эцэст нь 25 насны төрсөн өдрийн мэнд хүргэе!