Таны бичвэрүүдийг дахиж унших санаатай хаяг руу тань ортол бүгдээрээ байхгүй болчихжээ. Яасанг мэдэхгүй ч түр завсарлага бол сайхан амраад эргээд ирээрэй.
Wattpad орсоноос хойш та миний хамгийн дуртай бичээч байсан, одоо ч гэсэн байх болноо. Kim family, Min family-г уншихад үнэхээр их хүч ордог. Яагаад ч юм гэр бүл ямар байх нь хамаагүй хамтдаа байх сайханг, алдаа дутагдлыг нь ойлгож харж хандах хүний сэтгэлийг мэдрүүлж өгдөг байсан болохоор хүч болдог байсан. Таныг ч бас яг ийм буй байгаа нь бүх хүмүүст урам зориг болж явдаг хүн байх даа гэж боддог.
4 жилийн хугацаанд шаргуу, чадварлаг байдал тань л миний урам авах шалтгаан. Таныг бас бичвэрүүдийг чинь үнэхээр их санана даа.
Хэрвээ гарсан бол таны шийдвэрийг хүндэлж байна. Учир нь яг зүрхэнд мартагдахгүйгээр бичвэрүүд "хөөрхөн" чигээрээ байгаа. Үнэндээ олон жил өнгөрсөн ч "Jeinssi эгчийн бичвэрүүд ч янзтай байсан даа." гэж ярьж болохоор тод үлдээстэй. Хэрвээ завсарлага бол амраад эргэж ирэхдээ уут дүүрэн санаа, өгүүлэлтэй ирэх ёстой шүү. Надаас гадна маш олон уншигчид хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ хүртэл таны уншигч байлаа. Love u❤