Lanamuun
Сахиусан тэнгэрүүдийн дунд амьдарч буй
Санаа муут нэгэн бэртэгчин би
Салхи хаахаа больсон овоохойндоо
Сар жилүүдийг арай хийн үдэж
Саар бүхнээр голоо зогоон амьдарна.
Сэтгэлийн гунигт автсан нэгнийг
Сорж шимэн хооллож
Сульдаж тамирдсан биеэр нь даажигнахад
Сэнтийд заларсан мэт сэтгэгдэл төрнө.
Уй гашууд автсан нэгнийг
Уйлахад нь баярлан
Урвайхад нь хөөрч
Удтал тамлаж
Утсан чинээ
Улаан амийг нь
Урж тасдвал
Улаан орчлонд ирсэн хэрэг минь бүтнэ...