MinJivvoo

Сайн байцгаана уу~ Маш урт хугацааны дараа анх удаа пост бичиж байна аа. Юуны өмнө өөрийгөө танилцуулъя гэж бодлоо. Намайг Ариунаа гэдэг. Одоо 19 настай. Анагаахын 3-р курсийн оюутан байна аа. Ватт дээр зохиол бичдэг болоод 3 жилийн хугацаа өнгөрчээ. Гэхдээ энэ 3 жилд үнэндээ 3 сарын хэмжээний л пост оруулж байжээ. Үнэхээр уучлаарай. Үнэндээ энэ апп руу ороогүй бараг хагас жил болчихсон байна. Анх 16 настай ахлах сургуулийн сурагч байхдаа энэ платформ дээрх түүхүүдийг уншаад би ч гэсэн өөрөө бичих гэж анх энэ дээр пост оруулж билээ. Эхэндээ ч үнэхээр дуртай дурлаж хийдэг байсан болохоор маш олон зохиол эхлүүлчихээд л өдөрт 2,3 хэсэг оруулдаг байсансан. Харин 1 жилийн хугацаа өнгөрөхөд ЭЕШ гэх мэт элдэв асуудлуудаас болоод хийж байгаа зүйлсийнхээ балансыг ололгүй өдий хүрчихжээ. Одоо хүртэл яаж тэр тэнцвэрийг олох ёстойгоо мэдэхгүй л явна. Ямартай ч худлаа амлалт өгөхгүй ч арай илүү идэвхтэй байна аа. Таг чиг алга болчихгүйхэн шиг аль болох ойр ойрхон хэсгүүдээ оруулах болно оо. Энэ хүртэл Жиү байлаа. Баярлалаа~