Rosie-Ttae

Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Бараг 2 жилийн дараа мэнд мэдэж байгаа өөдгүй зохиолчийгоо уучлаарай. Төрийн ажилд нухлагдаад зохиол бичиж суух завгүй болсныг минь мэдэх нэг нь мэдэж байгаа байх. Даарин дээр давс гэгчээр энэ аккаунтынхаа нууц кодыг мартаж орхиж. Тэгэхээр ингээд мэдэгдэл ч хийж болохгүй, шинэ хэсэг ч бичиж болдоггүй юм байна. Ваттпад руу и-мэйл бичиж байж кодоо сольж аваад ийнхүү эргэн ирж байна.  Мөд дуусгахгүй, шинэ хэсэг оруулахгүй байж хүмүүст горьдлого төрүүлж, өөр хүмүүсийн сонирхлыг төрүүлээд яах вэ гэж бодоод бичиж дуусаагүй зохиолуудаа бүгдийг нь unpub болгосон. Бичигдэж дууссан зохиолуудаа бүгдийг  нь нэг уншиж үзэж, family friendly болгоод буцааж оруулах бодолтой байна. Цаашид үргэлжлүүлэн бичих эсэхээ үнэндээ өөрөө ч хэлж чадахгүй байна. Одоогоор ээлжийн амралтаа авчихсан арай завтай байгаа ч эргээд ажилдаа орчихвол буцаад л завгүй болчихно. Ямартай ч нэгэнт бичигдэж дууссан зохиолууд буцаад publish хийгдэх болохоор уншихыг хүссэн хүмүүс байвал уншаарай. Дахиж unpub хийж сандаргахгүй ээ, хэхэ. Ямартай ч эргээд уулзахад таатай байна. Та хэдийгээ маш их санасан шүү.  Love, Rosie...