_carmena_

Mongolfantasy4eva 
          	хаяг руу нүүсэн..

_carmena_

 Мэдэгдэл 
          
          Саяхан ваттпад маш олон хэрэглэгчдийнхээ нууц код, мэдээллүүдийг алдсан гэдгийг мэдсэн байх. Баталгаатай биш ч минийх ч гэсэн алдагдсан бололтой. Учир нь миний үргэлжийн 12 оронтой байсан пасскод 7 оронтойгоор солигджээ. (7 хоногийн өмнө л зүв зүгээр нэвтрээд ордог байсан, мөн үргэлж тэр кодоороо байсан учраас би яагааааааад ч эндүүрэх ёсгүй) Хаяг маань миний хувийн фэйсбүүктэй шууд холбоотой байдаг. Төрсөн он сар өдөр, нэр овог зэрэг нь үнэн зөв, имэйл нь харин хуучин, баталгаатай биш учраас одоо кодоо сэргээж чадахгүй боллоо. Тэгэхээр шинэ аккаунт нээгээд, бүтэн гурван жил идэвхитэй, идэвхигүй ашигласан энэ хаягаа хаая. (Чамлалтгүй 100 гаран фолловэрс минь нээрээ ) Дотор нь байгаа миний бичвэрүүдийг ч гэсэн яг одоо нүүлгэж байна. 
          
          Хэрвээ миний өгүүллэгүүдийг үргэлжлүүлж уншихыг хүсч байгаа бол шинэ хаягыг минь дагаарай. Бас би эргээд идэвхижилт орох гээд судалгаа нтр хийгээд байсныхаа үр дүнг орхилгүй гаргах болно оо гэж хэлэхийг хүссэн юм. Юмыг яаж мэдэхэв гэхдээ арга олдвол энэ хаягаа харзнаж байгаад бас аварчих гээд л үзнэ ээ. 
          
          Darlings~ lofa❤️
          
          

_carmena_

Иб нь уншигчдад их нөлөөтэй судалгаа хийж бга. Гоё нартай өдөр comeback хийгээд хүчтэйхэн үзнэ ээ. Хүлээж байгаарай ‍♀️

Taemu_Mj

@_carmena_ Karmen i so waiting your comeback
Reply

_carmena_

Санамсаргүй харсан чинь 100 хүрчихсэн байдаг шүү. Үнэхээр сая бие хөнгөрөөд л агаар дээр нисээд байна уу, хий юм хараад байна уу аль эсвэл би солиорчихов уу гэж хэдэн хором гацлаа. Ухаан орсоныхоо дараа юу юу хийж тэнэгтсэнээ бичилгүй үлдээе, юутай ч хөлийн чигчий хуруугаа ширээнд цохиод томоотой суусан байдаг юм хаха. 
          
          Би 2 сар гаран хаягаа хаах тухай, зохиолоо бичихээ болих тухай оролдож ингэх тусам дотроосоо үхэж байгаагаа мэдэрдэг байсан. Эморол биш шүү, миний хувьд салья гээд салж чадах зүйл биш ээ. Сүүлийн гурван жилийн өдөр хоног бүр, үүний 16- аас 00 цаг хүртэл би өөрийн мэдэлгүй "утга зохиол" -ын талаар бодож, хийж, зүүдэлж өнгөрүүлсэн. Одоо харин ахиж шантрах эрхгүй боллоо шүү дээ. 
          
          Чин сэтгэлээсээ талархлаа. Гүн цээжнээсээ энэ үгийг хэлж байна. ♥️
          

_carmena_

- Би бичиж буй түүхийнхээ хоригдол нь байсан. Тиймээс надад ямар ч сонголт байгаагүй. Тэд шаардсан, би бичсэн. Энэ миний ажил. -
          
          (МҮРАКАМИ ХАРҮКИ)

_carmena_

Хэеөөөө!
          Кармен нь зөвхөн "21 ХОНОГ" зохиолоо л үлдээгээд cover зургийг нь дөнгөж сая сольчхоод сууж байна. Өнөөдөртөө 5-8 хэсэг бичээд оруулчих санаатай байгаа! 
          Тэгэхээр энэхүү зохиолынхоо эхний 5 хэсгийг нь хурдхан бичээд дуусгачихвал "өмнө нь огт эхлүүлж байгаагүй цоо шинэ зохиол" эхлүүлбэл ямар вэ? Одоо толгойд минь бүрэлдэж байгаа зохиолуудынхаа танилцуулгыг ч бас оруулна. 
          Үүнээс гадна бүгдээрээ 10 сарын 15наас өмнө 100 дагагчтай болох уу? 
          БҮХНЭЭ ДАЙЧЛАХ БОЛНО ОО~!                                                  (Ахх~ би ч өнөөдөр амрахгүй нь дээ :P)

_carmena_

Иб нь бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн. Хуучин, дутуу дулимаг зүйл дэндүү ихтэй Кармены хийсэн зүйлсийг нэгд нэгэнгүй шүүгээд одоо яг идэвхитэгээр өөрийнхөө мөрөөдөл тавьсан зорилгынхоо төлөө яг чиг явахыг хүсэж байна. 
          Тиймээс бүх санаануудаа шүүж боловсруулаад ихэнхи сул гэж дүгнэдэг бүх зүйлсээ өөрчлөн устгаж оронд нь шинэ зохиолууд ч оруулж нам жим болгоод маргаашнаас тун идэвхитэйгээр дайрна аа. 
          Хүлээж авна уу. Би бол шинэхэн бичээч Кармен Лала Лие байна. Танилцсандаа тун таатай байна хээнцэр ноёд хатагтай нар аа!