Зүгээр л юм хиймээргүй санагдаад эсхүл хийж чадахаа байчихлаа. Хийх бүх зүйл нь бэлэн байгаа хэрнээ нэг л болохгүй байна. Нойр хүрч байна. Газарт шигдэхийг хүсэмжилж байна. Маш энгийнээр хэн нэгнийг үнэхээр их санаж байна. Хамт байхыг хүсэж байна. Хүсэл минь харин бараг л боломжгүй. Яг тийм хэн нэгнийг хаанаас олох вэ. Бодогдоод л. Өнгөрсөн бол өнгөрсөн түүнийг мартаж чадсан, надад ямарч үнэ цэнэгүй хамааралгүй болсон. Гэвч тэр нь тэгээд ирээдүйд минь давхар саад болсоноор одоо цаг минь дуусгавар болсон. Ахин түүнийг сөхөх, шийдэх, магад миний буруу байсан ч асуух ярилцах шаардлага байхгүй болсон.