Утасныхаа буланд байлгаад л байдаг хэр нь нээж зориглохгүй байсаар удаан хугацаа өнгөрчихсөн байна. Сайн сууж байв уу? Эртний танилууд минь. Өмнө нь их л шимтэн, шөнөжин нойргүй уншдаг байждээ.
Энүүхэндээ хөөрхөн жагсаалт гаргаад, бичвэрийн сангаа маш их бичвэрээр дүүргээд л орхичихож. Хэзээ уншиж ангилна гэж орхисон нөхөр юм бол доо, би.
Юутай ч дагагчид маань ч бас дагасан хэвээрээ л байх юм. Өдийд нэг ч хүн дагахаа больчихсон л гэж нууцхан бодчихоод түүнийгээ өөрөөсөө нуучихсан юм шиг байна. Зүгээр л бодол байсныг баталсанд баярлалаа та нартаа.
Залхуу занг минь нугачин дарж, сэдэлжүүлэх ном ч юмуу, бичвэр ч юмуу эхлүүлээд ядаж ноорог доторх бичвэрүүдээ энэ хугацаанд дуусгах бодолтой байна. Хэзээнээс эхлэх юм мэдэхгүй ч, заавал дуусганаааа л гээд бодчихсон байгаа >*<
Тоос шороонд дарагдсан олон нооргуудаа нээхээр явлаа. Амжилт хүсээрэй бөөрөлзгөнүүдээ ㅋㅋㅋ
ㅡ MIE ♡