Оройн мэнд~!
guzeelzgene гуай ёстой тас алга боллоо шүү. Сүүлийн хэд хоног элдвийн томуу, вирус гээд гадаад дотоодгүй хүн бүхэн л дор дороо айдастай байхад хоёр хөөрхөн уншигч маань биеэ бодоорой гэсэн зурвас илгээснийг сая хараад бүр толгой зад үсэртэл баярлалаа шүү дээ. Би үнэхээр баярлаж явдаг аа, та хэддээ. Жил хагас магад түүнээс ч урт хугацаанд бичихдээ нэг ч өгүүллэг дуусгаагүй хэрнээ ичих ч үгүй дахиад л шинийг эхлүүлэхэд өнөөх л хөөрхөн сэтгэгдэл, бөөн бөөн эможитойгоо уншиж хааяа хааяахан dm-р шинэ хэсэг нэхээд л (надад тэр нь үнэхээр хайр хүргэдэг шүү~)... Одоо тэгэхгүй ээ. Нэгийг нь заавал дуусгана~! :>
Би өөрөө зохион бичих их дуртай. Гэхдээ энэ хүртэл хэдэн сардаа ганц хоёроор хэсэг нь ордог миний өгүүллэгийг, үгсийг минь уншдаг та хэд маань байгаагүй бол миний бичих сонирхол, хүсэл маань ердөө л Монгол хэлний хичээлийн дүн чигээрээ үлдэх байсан биз. Тийм болохоор хайртай зүйлийг минь хийх хүч бэлэглэдэг уншигчдадаа ганц хоёр гэлтгүй үнэхээр, хэмжээ хязгааргүй их талархаж явдаг шүү. ❤️❤️❤️
Өнөө маргаашнаас өгүүллэгүүдээ дахин оруулж эхэлнэ ээ. Юу ч гэсэн Жонгүгтэй өгүүллэгнийхээ шинэ хэсгийг бичиж дуусав уу үгүй хамгийн түрүүнд нийтэлнэ дээ. Тэгээд өөр надаас ямар өгүүллэг авмаар байна? Би чинь өгөхийг л хичээнэ шүү дээ :>> Ямартай ч хэд хоногоос Dusk Till Dawn- аа үргэлжлүүлэн оруулах санаа байна аа. Та хэд юу гэж бодож байна ??
Энд тэндгүй өвчин зовлон ярьсан цөвүүн цагаар та хэд маань ч гэсэн биеэ бодоцгоож, маскаа сайн зүүгээд, дулаан хувцаслаад, энгийн ханиад гэлтгүй өвдөлгүй эрүүл мэндийхээ манааг bias-ынхаа twitter update-г хянадаг шигээ сайн хийгээрэй~!❤️
Хайртай шүү❤️
*sending so much ddalgi sarang to all of you lovely peeps!!!❤️❤️❤️