Сайн уу манайхаан? Би нь удаан алга болсны эцэст эргээд ирлээ. Эргэж ирэх ирэхдээ шинэ санаатай ирсэн ба тэр санаагаа өргөжүүлж та бүгдэдээ сонирхолтой бичвэр бичихийн тулд та бүхнээсээ санаа, хүсэлт авах бодолтой байна л даа.
Миний шинээр бичиж эхлэх бичвэр маань түүвэр байх бөгөөд нэгээс хоёр хэсэгт л нэг үйл явдалтай хэсэг гараад явах ба голчлон Монголын түүхэн цаг үеүд гарах юм л даа. Яг яана гэсэн үг вэ гэхээр жишээлбэл социалист цаг үеийн тухай гарах хэсэг байлаа гэхэд fanfiction утгаа хадгалаад та нарын хүссэн алдартныг монголчилж бичнэ гэсэн үг юм. Та нар маань юу гэж бодож байна? Би нь сүүлийн үед тэдгээр цаг үе болоод амьдралын хэв маяг дуу хуурд ихэд дурлаад эдгээрийг бичиж загатнасан газраа маажих санаатай. Хамгийн эхний бичих хүн болоод цаг үе нь 1950-1980 аад оны хооронд байх ба гол дүр нь ENHYPEN Heeseung байх болно оо.