Төгсөх анги болчихсон болоод ч тэр үү? Ковидоос болоод хэдэн жилээ алдчихсан учраас уу сайн мэдэхгүй байгаа ч яг одоогийн цаг хугацаа маань дэндүү хурдан өнгөрч байна. Энгийн үеэс хурдан эсвэл хайрлаад байгаа цаг хугацаа минь учраас тэгж санагдаж байж ч мэдэх л юм. Одоо бодоход багшдаа загнуулаад, хичээлээ таслаад, даалгавраа хийхгүй очоод, шалгалтан дээрээ хамгийн сайн оноог аваад магтуулаад л тухайн үедээ муухай санагдаж, гомдож уцаарлаж байсан үес маань одоо хамгийн нандин нь юм шиг. Энэ цаг хугацаанд, арван жилийн сурагч байгаа үедээ, ангийнхантайгаа муудалцаж сайдалцаад, урлагийн үзлэгтээ медаль авахгүй, ангийн их цэвэрлэгээ хийгээд ч хамаагүй үүрд энэ хугацаанд л баймаар санагдаж байна. Ингэж их бодож үгүйлж байхыг бодоход жаргалтай өнгөрчээ. Сурагч нас минь