Хүн харанхуйд ганцаараа байхаас айдаг юм биш, харин ганцаараа биш байхаас айдаг юм гэсэн. Миний янз бүрийн юм уншиж, бичиж байдаг цаг нь ихэвчлэн шөнийн цаг... Тэгээд л шар шувуу царайлаал байж байдаг юм. Юм хум бичээд байгаа юмуу..гэж бас зарим нь бодож магадгүй. Үнэндээ өөрөө өөртөө бичээд л байгаа. Ноорог бичвэр маань 10ын тоог даваад удаж байна... Гэхдээ мэдэхгүй юм даа. Нэг л бэлэн биш санагдаад. Энэ бүх төсөөлөл миний дотор л байж байхад болох юм шиг санагдаад. Хааяадаа бүүр өөрийгөө шал хэрэггүй юм хийгээд байгаа ч гэх бодолд автаад нилээн урт оруулсан байсан хэдэн бичвэрүүдээ ч unpunish хийчихсэн. Уул нь уншигчдынхаа "comfort zone" нь байхыг их хүсэж байсан юм. Би зүгээр л яаж явж байгаад ч юм бичвэрийг минь олж уншаад энэ жижигхэн буланд минь ороод ирсэн та нартаа л зориулж бичих дуртай. Олон дагагч, олон уншигчидтай байх надад тийм ч сэтгэл булаам санагдаад байдаггүй. Яалтчгүй жижигхэн, нууцлаг нуувч чинь болмоор санагдаад. Өөрийгөө онцгой гэж мэдэрдэг төсөөллийн ертөнц чинь болмоор санагдаад....нэг тиймэрхүү л. Мэдэхгүй юм даа. Амьдрал маань намайг аз жаргалтайгаар бичээд суудаг цаг чинь өнгөрсөн гэж байх шиг, хааяа унтах ч зав цаг гарахгүй юм. Хуучны цагуудыг санаж л байна. Та нарын бичсэн хөөрхөн сэтгэгдлүүдийг уншаад л яг ямар хүн байгаа бол гэж төсөөлөн бодоод л... Гэхдээ одоо бол дахиж бичвэр оруулахгүй юм шиг байна. Их юм бүтээнэ гэх урам зориг минь иймхэн зүйл байсан гэдэг үнэнтэй эвлэрмээргүй л байна. Сүүлийнхээ бичвэрээ unpunish хийх цаг нь болсон бололтой... Энэ хүртэл хамт байж өгсөн уншигчиддаа баярлалаа. Би хэзээ ч өөрийнхөө бичвэрийг сайн гэж магтаж чадахгүй. Хурдан шинэ хэсгээ оруулдаггүй байсан минь, үргэлжлүүлж бичээгүй минь, бичихээ болиод устгасан минь ч гэсэн бүгд өөрийн бичвэртээ итгэлтэй байгаагүйн илрэл байсан гэж бодож байна. Үүнээс ч илүүг хүргэх гэж үргэлж хичээдэг байсанг маань ойлгож өгвөл тэгээд л болж байгаа минь тэр.
Бүхий л цаг хугацаанд "хөөрхөн уншигч" маань байсан та бүхэнд баярлалаа.
From Ełı`
byè.