marcemnhnu

Санаж байна уу?

marcemnhnu

Аль дээр үед дэвтэр дээрээ бичээд орхичихсон байсан бичвэр. Хэн нэгний хуримын урилга ирчихвэл яаана гэж гэнэтхэн бодоод бичсэн юм. Гэтэл тэр бодол минь саяхан биелж жинхнээсээ сүйн бөгжийн зураг хараад дараа нь нэмж баяжуулна даа гэж бодоод хагас дутуухан бичээд орхисон энэ бичвэрээ нийтэлхээр шийдлээ.  Тиймээс хүлээн авна уу.. Төсөөллийг минь.. ямар ч засвар, нэмэр хачиргүйгээр..
          https://www.wattpad.com/1025969502

marcemnhnu

Give me some inspiration. ^^ 
          Өөрийнхөө дураар л бичдэг ч гэлээ заримдаа уншиж байгаа хүмүүсээсээ inspiration/яг тохирох монгол үг олдохгүй болохоор нь ингээд биччихлээ шүү кк/ авмаар санагдах юм. Та нарыг юу жаргалтай болгож, юу уйлуулж, юу догдлуулж, юу амьдралыг чинь илүү утга учиртай болгож байна вэ? 
          Надад зааж өгөөч...

marcemnhnu

Бас "сүнслэг урам зориг" яг тохирох орчуулга байна.. ^^
Reply

marcemnhnu

Хуваалцсанд чинь үнэхээр баярлалаа.. Өөртөө ч бай өөр хэнд ч бай яаж ийгээд хуваалцсан болохоор..
Reply

EnhzayaGGO

Өрөвдсөндөө уйлах тиймхэн ч өвдсөндөө уйлах заримдаа болохгүй бодлуудыг толгойд чихнэ. Мэдэхгүй юм даа шөнө болохоор хүмүүс гэнэтхэн л сэтгэлээ нээмээр санагддаг юм байлгүй. Хайр бидэнд хичээл заадаг тухай бодсоор л сууна. Сууна. Тачаал догдлол хоёр төстэй болов уу, гэхдээ загатнасан газар маажиж байна гээд ураад хаявал дэмий юм болох биз. Зүгээр нэг өдрийн тэмдэглэлээс хайр мэдэрч болно. Бодох нь ээ хүмүүс ерөөсөө л хайраа зориулсан шигээ авдаг хүмүүсийг л, биеийнхээ яг нөгөө хэсгийг л олох гэж амьдралаа зориулдаг байх. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулахаар нулимс өөрийн эрхгүй гадагшилдаг нь сонин шүү. Гомдож эсвэл хэтэрхий шаналсандаа уйлахаар өмөлзөөд нүүр ам таталдаад хачин болно. Жаргалтай байх амархан. Хүссэн цамцаа мөнгөө цуглуулаад зарагдаж дуусахаас нь өмнө амжиж авах,зайрмагаа талд нь оруулаад өгөхөд нь өөрийнхийгөө түрүүлээд дуусгачихсан би аль алинд нь хангалттай жаргалтай байж чадна. Өрөөлд гэхээсээ өөртөө л зориулчих шиг боллоо. Сүнслэг урам зориг өгч чадаагүй байсандаа ч хамаа алга сайхан амраарай.
Reply

marcemnhnu

Хэрэв миний бичвэрүүдийг уншдаг хүн байвал нэг зүйл асуух гэсэн юмаа.. Уул нь иймэрхүү зүйл асуух дургүй ч гэсэн цаашдын маань зүйлсэд жаахан хэрэг болоод.. 
          Миний бичвэрүүдийг уншихад та нарт ямар мэдрэмж, бодол төрдөг вэ? Ер ямар нэгэн зүйл мэдрэгдэж төсөөлөгддөг үү? Удаан хугацааны туршид бичиж байгаа ч гэсэн бичвэрүүдэд маань сэтгэгдэл бичдэг хүн ховор болохоор л зорьж асуух гэсэн юм.. Ямар ч мэдрэмж төрдөггүй бол түүнийгээ ч бас хэлээсэй гэж хүсэж байна.. Баярлалаа..

user97523834

@marcemnhnu buh zohioluudig chn librarydaa nemcen ehnees n unshij ehelj bgaa~ haaya nuuchan tusuuldg tusuululuudig min zohioldoo amiluulcan bsn blohorr unshihad unshih bish hajuud blj bgaa ym shg l sn tusuulugdj bsn... Arigato♡ 
Reply

EugeneBee

@marcemnhnu Чимээгүйхэн уншиж яваа. Бичээд л бай гэж хэлье.
Reply

Clary_k1

@marcemnhnu bichweruudiig chin urgelj hadgalj awaad bain bain unshmaar sanagddagshd kkk. Neg tiim goy nandin medremj awdag shuu. Tsaashdaa bichseer bgaarai
Reply