nora_bea

Хамт авахуулсан зургаа харж зүрх хөндүүрлэнэ
          	Хэсэгхэн өнгөрүүлсэн хэдэн хором бодогдоно
          	
          	Сандарч тэвдсэн туйлбаргүй хугацаанд 
          	Санаандгүй гаргасан ганц алдаа
          	
          	Чамайг надаас авч одсон байх юм
          	Чи надаас сарнисан байх юм. 
          	
          	Хэрэв тэрхэн мөчид чи надад дурласан байсан бол 
          	
          	Хэрэв тэрхэн агшинд гараас чинь би зуурсан бол
          	
          	Хэрэв тэр л цагт чи бид хичээсэн бол
          	
          	Хэрхэн өөрчлөгдөх байсан бол чи бидэн хоёр...
          	

nora_bea

Хамт авахуулсан зургаа харж зүрх хөндүүрлэнэ
          Хэсэгхэн өнгөрүүлсэн хэдэн хором бодогдоно
          
          Сандарч тэвдсэн туйлбаргүй хугацаанд 
          Санаандгүй гаргасан ганц алдаа
          
          Чамайг надаас авч одсон байх юм
          Чи надаас сарнисан байх юм. 
          
          Хэрэв тэрхэн мөчид чи надад дурласан байсан бол 
          
          Хэрэв тэрхэн агшинд гараас чинь би зуурсан бол
          
          Хэрэв тэр л цагт чи бид хичээсэн бол
          
          Хэрхэн өөрчлөгдөх байсан бол чи бидэн хоёр...
          

Novasky0q44

Сайн байна уу " Өнгөрсөнд тоссон учрал"-аа үргэлжлүүл бичхүү үнэхээр гоё зохиол шүү өмнөх бүлгүүдийн дахин дахин шимтэж уншдаг дараагийн бүлгийг нь тэсэн ядан хүлээж байна аа.Зохиолчдоо амжилт хүсье ❤️

nora_bea

Чамайг дурсаад цээжээ би онгичлоо...
          
          Чи бидэн хоёр магад өнө эртний учиг хүй холбож энэ өдрийн наранд зүсээ танилцсан байж мэдэх юм. 
          
          Яагаад гэж үү? 
          Зүүдэнд минь чи ирэхдээ, бууралтаж сүүдэртсэн гэзгийг минь илбэх ахуйдаа зүрхэнд хоногшиж, сонорт минь ээнэгшсэн тэр л хоолойгоор "Мөн ч холын аялал байлаадаа" гэж харуусал яруусал хослуулан байж шивнэлээ. 
          
          Үг тань үнэн ажээ...
          Үүнийг би зүрхээрээ мэдэрлээ. 
          Үнэрийг тань үгүйлжээ би...
          Үнэхээр дотно юм билээ.
          
          Ашид холын газраас
          Салхинд дайсан энэ үг чинь 
          Аанай л дэргэд минь ирээд
          Сайн заяа зөгнөлөө гэх шив...
          
          Тэртээ холоос ирж яваа юм бол замын уртад алжаалгүй, цагийн уртыг ажралгүй зорьсон газраа сайн явж ирээрэй. 
          
          Үгийг тань санагалзаж, үнэрийг тань эрж ирээдүйд хуваалцах өдрүүдийг бодож хүлээе дээ би хүлээе...
          
          
          
          Yu bichih gej bgad yu c bicciwde bi hahha. 
          Udku shine buleg oruulnaa. My lovely owls gn.

nora_bea

Үсэг холбож үг бүтээгээд чамд би хэдэн мөр холбохыг хүсэв.
          
          Удаан мэдрээгүй тэр догдлол цээжийг минь ярьж урт хугацаанд хүсэмжилсэн тэдгээр мэдрэмжүүд солонго адил гарч ирээд зүрх тархи хоёрыг минь зүггүйрхүүлнэ. 
          
          Хоёрын хооронд биш байгаасай гэж залбирангаа надад чи үнэн дурлаасай гэж хүснэ. 
          
          Хэний ч анзаараагүй хэн хүний олоогүй тэр л нандин сайхан бүхнийг минь уудлан уудлан хайрлаасай намайг. 
          
          Үг минь урсаж үйл минь дэггүйтэж чамайг гэж хүлээж суугаа намайг өөрөөрөө чи дүүргэж зүрхлээсэй.  
          
          Хэрэв чи миний дотроос жинхэнэ намайг олж чадвал чамд би өөр хэнд ч харуулаагүй нэг хэсгээ зориулна гэж амлая. 
          
          Хэн нэгний буталсан нүхийг дүүргэх бус хэн ч байгаагүй орон зайд тань тэнүүчлэх гэгээн хүслийг мичид түгсэн зүүдэнд тань би илгээе. 
          
          Хүлээж аваарай намайг.

nora_bea

Түүнийг хайрласан биш хайрлах гэж хичээсэн би...
          
          Хэн нэгэн хүн хэт гүн асуулт асуувал тархи минь бодож ч амжилгүй худал өгүүлбэрүүдийг урсгана. Үнэний хэлтэрхий ч байхгүй худал үгс...
          
          Хаана нь ч юу байгааг хэн ч үл мэднэ. 
          Би өөрөө ч мэдэхүй худал...
          
          Чамайг хайрлах гэсэн минь ч худал байж мэднэ.

nora_bea

Ааваа...
          Охин нь сая тамхи татаж үзлээ...
          Их гашуун юм. Татаж дуусаад бостол хамаг бие сулраад хачин болж байна лээ. Тагтан дээр татсан юм л даа. Хүн амьтан харчхаагүй байгаа. Одоо ч үнэр нь үнэртээд байх юм. Их хачин.. Гэхдээ ахиад хэд сормоор ч юм шиг...
          
          Хэрэв би энэ янзаараа ахиад гурав татвал тамхичин болчих юм шиг байна.
          
          Та битгий санаа зовоорой. Охин ухаантай байж дахихгүй ээ...

nora_bea

Эмэгтэй хүн бардам байхдаа үнэ цэнтэй нандин байдаг гэнэлээ. Нэг мэдсэн чинь гуйдаг халтар нь болчихсон ч юм шиг. 
          
          Үнэ цэнээ алдсан гэж ярихаас илүүтэйгээр надад хэзээ тийм зүйл байсныг мартаж орхисон ч юм шиг. Эсвэл бүр анхнаасаа байгаагүй юм болов уу?