Миний бичвэрээс нэг их юм хүлээгээд хэрэггүй шүү. 100 followers-тэй болж байгаач гарын арван хуруунд л багтах бичвэрийг минь тогтмол уншдаг, сэтгэлээ хэлдэг хүмүүс байдаг болохоор тэр хэддээ бас хайртай шүү л гээд хэлчихмээр байна. Зүгээр л саяхан "ингээд л дуусчхаж байгаа юмуу" гэдэг comment авсан болохоор нэг л эвгүй санагдаад бичиж байгаа юм. Би бичвэртээ нэг талыг гэхээсээ илүү олон талыг харуулах гэж зорьсондоо сүүлийн үед гол дүрүүдийн тал талаас бичиж сурах гэж байгаа. Оролдож ч байгаа. Дээрээс нь олныг хамарсан том цар хүрээтэй үйл явдалтай бичвэрээс илүү тогтсон нэг гол цөмөөс болж үүссэн хэргийн талаар бичих нь надад ч уншдаг хүмүүст ч амар байдаг юм болов уу гэж боддог. Гэхдээ хүмүүс нэг их уншдаггүй л дээ. Би ч тэрэнд нь баярладаг. Та хэд л уншиж байхад болох болохоор зүгээр. Гэхдээ хааяа нэг орж ирчхээд миний бичсэн юмыг ингэ тэг гээд байдаг хүмүүст бүр үнэхээр дургүй. Өмнөх team-д жаахан их хандалттай бичвэр бичдэг байх үед дүрүүдээ хүртэл хараалгуулж байсан. Ингэ тэг гэж өчнөөн л хэлүүлж байсан. Бусад бичээчийг бодвол бага ч гэлээ тэр үед хандалт ихтэй бичвэр бичлээ гээд үнэхээр хэнд ч хэрэггүй юм байна гэдгийг ойлгож байсан. Одоо ч тэр тэгж боддог. 100 хүн намайг уншдаг байснаас та 10 л уншиж байхад болноо. Хөгийн аминчхан зантай гэж бодсон ч болнолдоо. Угаасаа тийм болохоор.
За тэгээд баярлалаа шөнө гэнэт өвчин хөдлөөд биччих лээ.