Хэтэрхий удаан, хэтэрхий урт. Хэтэрхий олон бас хэт нуршуу. Уйтгартай, ярвигтай, яршигтай. Би мэдэж байгаа.
Гэхдээ байна аа~
Хийх ёстой зүйл гэж хийдэггүй, хийхэд гоё гэж хийдэг болохоор ийм байгаа юм аа. Юу бодоод байгаагаа юу бичмээр байгаагаа ерөөсөө төлөвлөдөггүй. Зүгээр л зурвас хийгээд ороод ирэхээр нь зуурч үлдчих гээд л ийм тийм юм болчхоод байна л даа, тиймээ жоохон залхмаар. Гэхдээ хүн бүрт байдаг хамгийн том эрх чөлөө чинь ДУР биз дээ. Дурандаа бичнэ, дурандаа уншина. Дураа хүрэхээр больно. Ийм л амархан зүйл. Тиймээс ийм удаан, ийм урт, ийм олон бас тийм уйтгартай байгаад минь битгий бухимдаарай :")