Чи бид хоёрын хооронд арван алхмын зай.
Холдохгүй бас ойртохгүй.
Холдчихвол чамгүйгээр би яахин орших билээ дээ.
Ойртчихвол, чамруу ойртох алхам бүр гуниг, нулимс, шаналалын далайруу алхам алхмаар орон чамдаа хүрч чадалгүйгээр живчихнэ.
Чинийхээ зүрхэнд сэв суулгахыг үхээд сэхсэн ч үл хүснэ.
Эндээ л байж байя.
Туулаад баршгүй энэ арван алхмын цаана.
(Tia’s Draft box spoiler)