-Харж байна уу! Би чамд түүнийг сайн барьж байгаарай гэж хэлсэн биз дээ!
- Тэр намайг үхтэл минь балбачихаад л гүйчихдэг
Арай хийж сэргээд битгий гээд хэлэх төдийд дахиад цохьчихоод л яваад өгдөг байсан. Би яаж ч чадаагүй. Одоо надад хамаа алга
- Тэгсэн ч энэ бидний дүү шүү дээ. Бид нэгэнгүйгээрээ оршиж чадахгүй! Тэр чамайг цохихдоо адилхан өвдөлт мэдэрдэг байсан. Гэсэн ч тэр өөрийнхөө хүслийг барьж дийлсэнгүй дээ.
- Би ойлгохгүй байна. Гэхдээ тэр заавал ингэж зовох хэрэггүй шүү дээ. Бид өөрсдийгөө яаж зүгээр болгохоо мэддэг. Гэтэл тэр юуг ч хүсэхгүй ингээд уугаад л уугаад л.. Биднийг ч сонсохоо байлаа
- Үгүй дээ. Тэр сонсоор л байгаа. Сонссоор ч байх болно. Тэр биднээс зугтсан гэж бодсон ч хэзээ ч өөрөөсөө зугтаж чадахгүй шүү дээ.
- Тэгээд бид одоо яах ёстой юм бэ?
- Бид түүнтэй хамт шар айраг уугаад харц солилцос хийгээд суухаас өөр аргагүй ээ. Тэр биднээс төрсөн цагаас хойш хамт байсан шигээ юу ч болсон дэргэд нь байсаар байхыг л хүсэж байна. За алив..!