Үнэхээр эрт байна. Ийм зүйл бичиж суухад.Би хэн бэ..?
Энэ Лила байна. Жинхэнэ нэрээ хэлэхгүй ээ. Тэр нууц болоод үлдэг. Одоо нухацтайгаар эхэлцгээе.
☔︎︎☕︎︎✍︎︎
"Сайн байна уу? Одоо болоод ирээдүйн уншигчид минь. Намайг /өөрийн нэрлэдгээр/ Аннали гэдэг. Энэ нэрийг зүгээр л google-ээс олж байсан юм. Таалагдсан болохоор л одоо миний албан бус нэршил болчихоод байна.
Би чиний бодож байгаагаас хамаагүй жоохон. Ямартай ч би хоёрын тоо руу ороогүй юм шүү. Тэгээд бодоод үзвэл, тийм ээ би жоохон.
Ихрийн ордтой. Тавдугаар сарын тэр нэгэн бороотой өдөр төрсөн.
BTS сонсдог. Тэд миний одоо энд ингээд бичиж байгаа утга учир. Шалтгаан. Ер нь л тэд миний гол хүчин чадал юм болов уу..? Эх үүсвэр *инээх.
Би хэдэн сарын өмнөөс өөрийн гэсэн уншигчидтай болбол яах талаар боддог болсон. Би тэдэнтэйгээ ярилцаж, өөрийн чадах чинээгээрээ өгүүллэг бичиж, хэлэхийг хүссэн үгээ хэлж, аз жаргалтай амьдралыг бэлэглэх байсан. Би магадгүй бүхнээ л зориулах байх. Шалгалттай байсан ч шинэ хэсэг бичээд сууж чадна. Би өгүүллэг, бичвэр бичих ийм л дуртай хүн.
Нэг сэтгэгдэл надад бүтэн өдрийн аз жаргал өгдөг. Шинэхэн бичээч гэж хэлүүлэх дургүй. Би зүгээр л сайн бичихийн төлөө хичээсээр байгаа чимээгүй бичээч.
Ганцаараа байх. Бороотой бүрхэг өдөр. Хааяа уухад амттай байдаг кофе. Хүссэн номоо унших. Дуу сонсох. Өгүүллэг бичих. Дуулах. Бүжиглэх. Ярилцах эсвэл чимээгүй сонсох. Гадуур алхах. Аялах. Сурах. Шинэ зүйлс мэдэж авах. Танихгүй хүмүүстэй яриа өрнүүлэх. Чимээгүй газар. Уран зураг. Урлаг. Амьтад. Номын сан. Сүү. Крем ихтэй торт. Малгайтай цамц. Гамбиран малгай. Урт пальто. Чихэвч...
Би өдөр бүрийг шинээр эхлэх дуртай. Урлаг надад аз жаргал өгдөг. Харин бороонд гадуур алхах надад тайвширалыг мэдрүүлдэг. Дуу хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж ч чадахгүй нь.
Надад илүү дутуу зан байхгүй ээ. Би бүгдтэй л тэнцүү харьцдаг. Эелдэг байдал бол миний төрөлх зан. Харин бусад нь тэгээд л миний мөн чанар. Би бусдаас өөр байхыг хичээдэг. Надад таалагддаг учраас.
Намайг яаж дүгнэхээ өөрсдөө л мэд. Би бол би. Чи бол чи.
Төгсгөлд нь: Сайн байцгаана уу? Миний ирээдүйн болоод одоогийн уншигчид минь...! Намайг биш өөрсдийгөө хайрлаарай. Харин зүгээр л сонирхолтой байлгах үүднээс миний ертөнцөд надтай хамт алх гэж зөвлөе.
Надтай үргэлж хамт байна гэвэл би чамд үнэтэй цаг хугацаа, аз жаргал бүрээ зориулан цаашдаа ч хичээсээр байх болно гэдгээ амлаж байна.
💔_ Миний тал зүрх та нарынх."
Хүсвэл юуны ч тухай хамаагүй сэтгэгдэл хэсэг дээр бичээрэй. Чамайг надтай хамт алхана гэдэгт итгэж байгаа шүү.A life so beautiful.
(Би үүнийг өнгөрсөн жил, амьдрал ямар үзэсгэлэнтэй юм бэ? гэж боддог байх даа бичсэн юм. Харин энэ тэмдэглэлийг том болж байгаа, гутранги Нарин бичиж байна.
Ахх, гэхдээ яаж ийм өөдрөг байсан байна аа? Миний тал зүрх та нарынх гэнэ шүү. Тал зүрхээ өгч яах гээд байгаа юм бэ? Ааааа, ичиж үхэх нь..'