Тэгэхээр, энэ би Нарин байна. Удахгүй арван зургаа хүрэх гэж байгаа уйтгартай, явцгүй, гутранги амьдралтай Нарин. Ерөнхийдөө бол би Лила гэх нэрээ өөрчлөөд Нарин болгож мөн үүнийхээ хүчинд өмнөх өөрөөсөө тэс ондоо хүн болсон. Яахав бас том болж байгаа, зарим нэг өсвөр насны сэтгэл зүйн тогтворгүй байдал гэж дүгнэж болох ч ямартай ч би үнэхээр ондоо хүн болж байгаа.
Тэгэхээр...ямар нэг сонин содон зүйл үгүй зөвхөн Нарин гэж хэн болох талаар ганц хоёр зүйл хэлье.
***
Нарин бол удахгүй арван зургаа хүрэх шинэ ангидаа дасаж өгдөггүй тогтворгүй, түргэн ууртай, уураа тийм ч сайн барьж чаддаггүй мөн тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргадаг, азын тоглоомонд хайхрамжгүйгээр зургаа дахь мэдрэхүйндээ итгэдэг "тэнэг" хүн.
MBTI нь INFP. Enneagram тэгж нэрлэдэг байх тэр нь миний санаж байгаагаар 4w2. Би үүнийг яг зөв үгүйд эргэлзэж байгаа л даа. Ямартай ч нэг тиймэрхүү л хариу гарсан.
Өөр миний тухай гэвэл, би шинэ найзуудтай болохоос татгалздаг болсон. Танихгүй хүмүүстэй ярихаа ч бас больсон. Ер нь тиймэрхүү зүйл хийхээ больсон л доо. Мөн ном бас уншихгүй байгаа. Удахгүй уншиж эхлэх л байх.
Утас, компьютер ер нь л видео тоглоомоос гарсан. Цаг дэмий үрдэг хэрэггүй эд гэдгийг нь мэдсэн гэх үү дээ.
Одоогоор бол зурах, гитар тоглох хүсэлтэй. Франц хэл сурахыг хүсэхээ больж оронд нь солонгос хэл л сурахыг хүсэж байгаа.
Ирээдүйн мэргэжлээ сонгочихсон.
Кино найруулагч, зохиолч.
Нэг тиймэрхүү л.
Сургуулиа хурдан төгсмөөр байна. Арван жилийн дурсамж мэтийн зүйлд анхаарал хандуулахаа больсон. Бас нандин насны нандин үерхэлийг. Хичээл орохоор ядарч унатлаа амьдарна гэдгээ мэдэж байна.
Тэгэхээр өөрийгөө үзэн яддаг Нарин өнөөдрийн байдлаар өөрийгөө үзэн ядахаа арай багасгасан. Бас их бичиж байгаа. Юмыг яаж мэдэх үү гээд тэмдэглэлийн дэвтэр авсан. Яаж өдрийн тэмдэглэл бичихээ сайн мэдэхгүй байгаа болохоор нэг л өдөр болно доо гээд хаячихсан байгаа.
Надаас юм асууж болно шүү.