Түүний хүйтэн гар бэлхүүсээр минь тэврэх үед л арай хийн нүдээ нээвэл тэр ажилдаа явах гэж байгаа бололтой хувцасаа өмсчихсөн инээмсэглэн надруу ширтэж байлаа.
"Ажилдаа явах нь уу?" Гэтэл тэр толгой дохин духан дээр минь үнсээд
"Хамт байж чадахгүйндээ өнөөдөр! Би яринаа!" Гэсээр явах нь тэр.
Түүнийг гарав уу үгүй юу шууд л босон түүний өвчний талаар интернетээс хайсан ч үнэндээ юу ч олдсонгүй... би хүртэл анх удаа л ийм зүйлийг биеэрээ туулж үзэж байгаа болохоор... энэ үнэхээр шинэ мэдрэмж бололтой.
Өдөржин хийх зүйлгүй хий дэмий л сувагаа солин суусаар... яагаад ч юм бие өнөөдөр их л сул мэт санагдаад болж өгсөнгүй.. хоол хийх тэнхэл байтугай босож явах ч эрч хүчгүй болчихож. Аргачгүй биз. Сүүлийн хэдэн өдөр хоол ч бараг идэж чадаагүй шүүдээ...
Энэ үед утас дугаран чимээгүй байдлыг эвдэх бөгөөд утасаа аван харвал Жунин.. Түүнтэй тэр өдрөөс хойш холбоо бариагүйгээ санан хурдхан гэгч нь утасаа автал
"Хэжин!! Юу байна даа" хэмээн их л цоглог ярьж байв. Үргэлж л ийм байдаг хүн нэг бодлын үнэхээр амар байдаг биз.
"Мэдэхгүй ээ... юу ч алгадаа" гэтэл хоолой минь нэг л сул сонсогдоод байгааг би байтугай Жунин ч мэдсэн бололтой
"Өвдчихөө юу?"
Түүний санааг зовоочихвол тэр гарцаагүй энд ирэх учир хэлээ хазан
"Үгүй ээ санаа зоволтгүй! Давхар дуудлага орж ирээд байна салгалаа" гэсээр түүнийг юу ч хэлж амжаагүй байхад нь утасаа таслан санаа алдлаа.. Жунин.. заримдаа чи намайг үзэн яддаг байгаасай гэж хүсэх юм.. найзыг нь ийм өвчтэй болгоход хүргэсэн хүн нь би.. Тэдний хооронд үл ойлголцол гаргасан хүн нь бас л би.. Гэсгээл гэдэг нь энэ юм байхдаа?
Тэхёнлуу хэд хэдэн удаа залгасан ч тэр утасаа авсангүй. Бие минь улам хүндрэн гэр хэдий дулаахан байгаа ч даараад байгааг бодвол халуураад байгаа бололтой. Дуудах гэсэн ч таних хүн байхгүй учир чимээгүй л буйдан дээрээ хэвтэн нүдэн дээрээ гараа тавин шүдээ зууна..
Гэтэл удалгүй хаалга хүчтэй нүдэх шиг чимээ гаран би ч босох тэнхээгүй байсан ч арай ядан хаалганы өмнө очин онгойлготол Жунин гартаа баахан зүйл барьчихсан намайг хармагцаа л тэднийгээ газар хаян намайг гар дээрээ өргөөд
"Чи чинь галзуурчихаа юу?"
Угаасаа юм ч хэлэх тэнхэл байгаагүй учир түүнд тэврүүлсээр тэр намайг өрөөнд минь оруулан хэвтүүлснээ буцаж гаран устай сав барьсаар орж ирж байв..