Үргэлж л мөрөөддөг байсан. Цаг хугацааг ухрааж болдог бол бүх зүйлийг дахин шинээр эхлэх юмсан гэж... Гэхдээ цаг хугацааг ухрааж болохгүй ч.. Цаг хугацааг ашиглах боломж гарч ирэх үед би эргэлзчихсэн.
"Жунинаа! Хайр гэж үнэхээр хөгийн зүйл бололтой" гэтэл тэр гарнаас минь тавин инээмсэглээд
"Явдаа.. Буцаж ирэхдээ ганцаараа ирэх хэрэггүй шүү"
Энэ хүн байгаагүй бол би өдийд үхчихсэн нь тодорхой... Тийм учир түүнийг ч гомдоож чадахгүй!
"Жунинаа! Баярлалаа!" Гэсээр түүнийг нэг сайн гэгч нь тэвэрчихээд шууд л гаран гүйлээ. Өөрийнхөө дураар явсан тэр хувиа хичээгчийг олох цаг нь болсон бололтой...
Бидний байрлаж байсан асрамжийн газар хотоос зайдуу учир барагцаагаар 7 цагийг автобусанд өнгөрүүллээ... Тэгсэн ч огтхон ч ядарч бас өлссөнгүй.. Түүнийг тэнд байгаа гэдгийг эртнээс л мэдэж байсан ч энд ирэх зориггүй байсан учраас л өдий болтол энд хайгаагүй. Хэрвээ энэ газар л тэр байхгүй бол итгэл минь бүрэн хугарчих гээд байсан учраас!
Түүний санаад байна гэх үгнээс л энд ирэх шаардлагатай гэдгээ мэдсэн! Азаа үзэх хэрэгтэй байх. Цөхрөлгүй унасан ч ядаж оролдлого хийсэндээ баярлах байх.
Явсаар хүүхдүүд инээлдсэн газарлуу алхсаар ирвэл яг л бодсоноор минь хүүхдүүд надруу итгэлийн харцаар ширтэнэ.
"Хүүхдүүдээ Тэхён ах нь байна уу?" Гэтэл тэд эхэндээ гайхаж байснаа шууд л түүний байгаа газрыг зааж өгөх нь тэр. Энд байгаа гэдгийг мэдсээр байж...
Би ч зөөлхөн алхсаар бидний багадаа байнга очиж тоглодог байсан тоглоомын талбайруу ойрттол Тэхён нэг охинтой чанга чанга инээн юм ярилцана.
"Ахаа! Танд найз охин байхгүй юмуу?" Гэтэл тэр толгойгоо маажин
"Үнэндээ байгаа" гэтэл тэр охин уулга алдан
"Та тэгээд яагаад түүнтэй уулздаггүй юм?"
Гэтэл Тэхён түүнийг өвөр дээрээ суулган
"Ахыгаа сайн сонсоорой. Бид авахыг хүссэн зүйлээ үргэлж авахыг мөрөөддөг байхаа?"
Тэр охин түүний үгийг их л сайн сонсож байгаа бололтой нухацтай царай гарган толгой дохиж байв.
"Заримдаа хүссэн зүйлээ үргэлж л хүсээд амьдарсан нь дээр байдаг юм!."
Гэтэл тэр охин инээмсэглэн "Тэгвэл танай найз охин хөөрхөн үү?"