Шинэ хүрээлэл

7 2 0
                                    

Эртээ урьдын цагт нэгэн жижигхэн тосгоны дунд сургуульд нэгэн охин сурдаг байж гэнэ. Найз нөхөдгүй ихэд ганцаардмал нэгэн юмсанжээ. Хэн нэгэний хараанд өртөдгүй дуугүй ноомой, өдрийг зөвхөн ширээнийхээ ард л өнгөрүүлдэг байж гэнэ. Нэгэн өглөө сурсан зангаараа хичээлдээ явж байтал түүний амьдралд гэнэтхэн нэг зүйл харваад ороод ирэв. Гэнэт л түүний ангийнхан тэрэнтэй нийлж хамт цагийг өнгөрүүлдэг болов.....

Би: шал уйтгартай юм. Хэзээ ингэдэг байсан юм?

Үйлчлэгч: авхай энэ чинь үлгэр шүү дээ.

Би: за тийм дээ үлгэр дээр л ийм юм болдог байх. Хичээлийн цаг дөхөж байна. Миний дүрэмтийг аваад ирээч?

Үйлчлэгч: заа авхай.

Энэ бол би. Намайг Икун Курнер гэдэг. Би жирийн л нэг ахлах сургуулийн охин. Аавийнхаа ажлаас болж байнга шилжиж байдаг болохоор хэр баргийн найз гэж бараг байхгүй. Өнөөдөр дахиад нэг шинэ сургуульд явах өдөр.

Би: аэшш залхаж байна. Сургууль хэсч явсаар байгаад энэ Америкийн ахлах сургуулийг бараг л дуусгалаа. Үйлчлэгчээ миний дүрэмт???

Үйлчлэгч: авхай аав чинь өнөөдөр Солонрос руу буцна гэнэ ээ. Тэгэхээр та дахиад л шилжиж таарах нь дээ.

Би: аав хаана байна??

Үйлчлэгч: ажлын өрөөндөө

Том орд харш шиг гэрт хөлөө дэвслэн алхаж явах жаахан охин. Тэр аль хэдийнээ энэ орчноос залхсан бололтой.

Би: Ноён Курнэр???

Аав: Өө аавын охин юу болов?

Би: Эрхэм хүндэт ноён Курнэр дахиад нүүж байгаа гэдэг үнэн юм уу?

Аав: нүүх шаардлага гарсан энэ удаад төрөлх нутаг болох Солонгос руугаа явна. Нилээн олон жил тэнд амьдрах бодолтой байна.

Би: та сүүлд энд нүүж ирэхэд дахиж нүүхгүй гэж хэлсэн биз дээ? Энэ сүүлийнх нь гэж хэлсэн биз дээ?

Аав: уучлаарай миний охин. Гэхдээ энэ яг сүүлийнх нь. Хэрвээ дахиж нүүх хэрэр гарвал миний охин тэр үед аавтайгаа нүүхгүй байж болно. Тэртээ тэргүй миний охин том болж байна. Биеэ дааж сурах хэрэгтэй.

Би: за яахав. Тэгээд хэзээ нисэх юм? Би дэлгүүр хэсч байгаад ирвэл амжих уу?

Аав: шөнө дунд ниснэ. Тийм болохоор хүссэнээрээ дэлгүүр хэсдээ.

Би: мэдлээ ноён Курнэр

Аавынхаа ажлаас болж дандаа нүүж байдагт тэрхүү бяцхан охин дассан бололтой. Өөрийг нь өсгөхийн тулд ингэж явж байгаа хэмээн ойлгодог биз.

Би: Үйлчлэгч ээ, хоёулаа өнөөдөр дэлгүүр хэснэ. Миний хувцасыг бэлдээд өгөөч. Заза хэрэггүй ээ, би өөрөө бэлдье. Харин та өөрийгөө бэлд.

Үйлчлэгч: заа мэдлээ авхай.

Хар багаас түүнийг өсгөж, түүний хажууд байсан хүн бол үйлчлэгч эгч. Өлгийтэй байхаас нь эхлээд өдийг хүртэл хамт байсан ганц хүн. Тийм болохоор тэр найз нөхөд хэрэггүй гэж боддог байх. Бүтэн амьдралынх нь туршид хамт байгаа эгчээс нь илүү хүн байна гэж боддоггүй байх.

Би: төрснөөсөө хойш нэг ч найз нөхөдтэй байж үзээгүй. Та л миний хажууд ингэж удаан надтай хамт байгаа хүн нь шүү дээ. Танд надаас өөр найз гэж байгаа юу?

Үйлчлэгч: би бас тийм ч их найзтай байгаагүй ээ. Энэ ажилд орохоос өмнө яг хоёрхон найзтай байсан юм.

Би: Солонгост очоод шинэ сургуульдаа би найзтай болж чадах болов уу?

Үйлчлэгч: авхай..

Би: намайг одооноос битгий авхай гэж дуудаарай. Хоёулаа найзууд шүү дээ.

Үйлчлэгч: чам шиг ийм олон авьяастай, хичээл номондоо ийм сайн хүүхэд тэнд очоод хурдан найз нөхөдтэй болох байх. Солонгосын хүүхдүүдийг их найрсаг гэж сонссон. Чи алзахгүй ээ.

Би: та надтай хамт явна биз дээ?

Үйлчлэгч: би энэ удаад явахгүй. Энд гэрийг чинь сахиж үлдэхээр болсон. Уучлаарай.

Би: тэгвэл сайн сууж байгаарай за юу?

Элдвийг ярьж дэлгүүр хэсч явсаар нэг мэдэхэд л гэртээ ирчихсэн байх нь тэр. Үйлчлэгч эгчийнх нь хэлснээр тэнд очоод найзуудтай болж магадгүй хэмээн догдолсоор нэг л мэдэхэд Солонгос руу нисч байлаа.

Би: аав аа?

Аав: яасан миний охин?

Би: та өмнө нь найзтай байсан уу?

Аав: аав нь ахлах сургуульдаа л найзтай байсан. Ахлах сургуульд учирсан найзууд минь аавынх нь амьдралд орж ирсэн хамгийн үнэ цэнтэй хүмүүс. Ээжтэй нь хүртэл ахлах сургуульдаа танилцаж билээ.

Би: хөөх тийм үү? Би тэгвэл Солонгост очоод найзтай болох бмйх тийм ээ?

Аав: тийм шүү.

Эрхэм хүндэт зорчигчдоо Агаарын 5-91 дугаартай хөлөг Солонгос улсад газардах гэж байгаа тул зорчигч та бүхэн суудлын бүсээ зүүнэ үү? Баярлалаа.

Би: хүсэн хүлээсэн мөч минь. Найз нөхөдтэй болж амьдралаа шинээр эхлэх нь...



A/N: ziakk yekong ohin maan naiz nuhudtei bolohin huslen bolson l ohin bn. shine ugvvllegiig mini shn hairlaad uguurei🖤

🖤Lovesick Girls🖤Where stories live. Discover now