~End~

1.8K 111 3
                                    

Тэр намайг өөрийг нь хайрладаг шиг ихээр буцааж хэзээ ч хайрлаагүй. Танилцаад хэлэн сарын туршид хайр ийм л амттай байдаг шүү хэмээн мэдрүүлж байснаа гэнэтхэн л дахин хэрэглэх боломжгүй бараа шиг хаячихсан. Дэргэд минь байхгүй хэрнээ дэлхийн хамгийн нандин зүйлийг өгчихсөн нь магадгүй өөрийнх нь орон зайг бага ч болтугай орлуулаг гэсэн шиг.

————————————————————————
Гэхдээ энэ хүүхдийг чинь би ямар ганцаараа хийчихсэн юм уу. Үүрэг хариуцлагаас зугтаж байгаа Бэкхёныг үзэн ядаж үхэх гэж байхад хүүгээ ганцаараа төрүүлэх гээд 9 сар тээж, төрөх эмнэлэгт хэвтэж байгаадаа дургүй хүрч байна.

Урьд шөнө хүчтэй өвдсөн учраас эцэг эх минь намайг төрөх эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Тэгсэн ч Бэкхён одоо ч ажлаа зохицуулж хүү бид хоёр дээр ирэхгүй байгаад уур дээд цэгтээ хүрч өөрийн өрөөндөө нааш цааш холхиж байгаа минь энэ байлаа. Өвдөлт тэвчээрийн хязгаарыг минь шалгаж гараагүй байхдаа ингэж өвдөж байхад гарахдаа яаж өвдөх бол гэдгээс яс хавталцана.

-Эмчээ эмчээ энэ үнэхээр их өвдөөд байна. Хурдан төрүүлчихэж болохгүй юу.

-Өвдөлтөө 10-аас хэд байгааг дүгнээд хэл.

-10аас бараг 100 байна эмчээ.

- Өө тийм үү за алив орон дээр гараад хэвт дотуур үзлэг хийгээд үзье.

Орон дээр гарч хэвтэхэд эмч хуруугаа тойруулан шургуулан үзэж байснаа.

-Дөнгөж 6 хуруу л нээгдэж арай болоогүй байна буу гэх нь тэр

-Гэхдээ энэ үнэхээр аймар өвдөөд байна шдээ би тэсэхгүй нь.

-Эх хүн болох гэж байж жоохон тэвчээртэй баймаар юм. Наад хүүхэд чинь орсон шигээ амархан гардаггүй юм. Яв. гэж хөөх нь тэр

Нуруугаа тулсаар өрөөрүүгээ явахдаа амандаа мэдэх бүх хараалаараа Бюн Бэкхёныг харааж байв.

Өвдөлт улам хүчтэй дундах зай ойр ойрхон болсоор байж суухын аргагүй болгож байна. Хүйтэн хөлс цутгаж орилон мөлхөхөөс өөр юу ч үл хийж чадна.

-Ээжээ авраарай ааааа ахиж хүнтэй унтахгүй дээ ёооо үнэхээр их өвдөөд байна.

Орилон мөлхөж байхад минь эмч хэдэн сувилагчтайгаа орж ирэв

-Түүнийг төрөх өрөөрүү оруулаад орон дээр гарга удахгүй амаржих нь.

Энэ бүх тамлал зовлон нийтдээ 7 цаг үргэлжилсэн ч хүүгээ хараад төрсөн мэдрэмж, сэтгэгдэл бол үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байсан. Хүүгээ уйлах дууг сонсох тэр агшинд өөр ертөнцөд орчихсон юм шиг санагдаж үнэхээр их туйлдан ядарч байсан ч өөрийн эрхгүй уйлж байлаа. Гэхдээ энэ бол бол миний хэзээ ч мэдэрч байгаагүй тийм нэг сайхан аз жаргалын нулимс. Тэр сайхан аз жаргалын амтыг үгээр илэрхийлж, ямар нэгэн зүйлтэй зүйрлэж болохгүй юм шиг. Бяцхан үрээ хараад хамгийн түрүүнд бодсон зүйл минь тэр аавтайгаа үнэхээр адилхан харагдаж байна. Яг л миний гэх юу ч байхгүй зөвхөн тэр хүний байхгүй орон зайг ингээд нөх гэж байгаа юм шиг усны дусал шиг маш жижигхэн Бюн Бэкхён.

Шөнө дулаацуулагч /+18/Where stories live. Discover now