~2~

2.4K 121 3
                                    

2019.06.05 Лхагва гариг

Нарны тусгал нүдэн дээр минь ойход би сэрэн нүдээ нээн цонхлуу ширтэлээ. Цонх минь нээлттэй байхаас гадна салхинд нь хөшиг минь сэвэлзэнэ. Суниасаар босоод цонхоор дээш харвал ямар ч үүлгүй цэлмэг тэнгэр гэнэт тархин дундуур минь өнөөдөр лхагва гариг тэр хүн намайг ирж авна гэсэн гэдэг бодол цохиод авах шиг болж хурдхан угаалгын өрөө рүү гүйлээ.

09:03 тэр өнөөдөр ямар харагдаж байгаа бол? гэж толгойдоо өнгөрсөн удаа өмссөн байсан хувцсыг төсөөлөх гэж оролдохдоо доод уруулаа хазаж урт цамцныхаа хормойноос тас зуурсаар зогсоно. Танил машин урд минь ирж зогсон наад талын цонхоо буулгасанд сая ухаан орж түүнийг харсанд өнөөх л сайхан инээмсэглээ тодруулсан хэвээр

-Өглөөний мэнд! Хөөрхөн болчихжээ, хурдан суучих хоцрох нь гэж машин дотроосоо хэлэв.

Сандарсандаа хам хум хөдлөн хаалга онгойлгон орж суухдаа дээд талд нь толгойгоо хальт мөргөөд өнгөрөв ичмээр юм, бүтэлгүй амьтан бэ гэж бодож байгаа байхдаа.

-Өнөөдөр ч халах нь шүү гэж намайг бүсээ зүүхтэй зэрэгцэн ийн хэлсэнд би зүгээр л толгой дохив.

Хэсэг чимээгүй явсны эцэст тэр

-Чи чимээгүй байх дуртай бололтой тийм үү?

-Аан уул нь тийм биш л дээ гэж хэлснийхээ дараа би өөрөөсөө цочив. Хаанаас нуугдаж байгаад гарч ирсэн зоригтой үйлдэл вэ? Магадгүй түүний хоолойг сонсохын тулд цугтаа ярих хэрэгтэй гэдгийг ойлгосон юм болов уу?

-Тийм байх нь ээ. Тэгвэл миний хажууд л чимээгүй байгаа хэрэг үү?

-үгүй ээ тийм биш

Түүний гэнэтийн чанга инээлтэнд цочиж орхив.

-Царайгаа хардагч болоосой, би тоглож байна аа.

Биеэр минь гүйж байх ёстой бүх цус хацарт минь ирээд хурал хийж буй мэт халуу шатах шиг болов. Юу болоод байгааг анзаарах ч сөхөөгүй зүгээр л түүний сэтгэл татам инээмсэглэлийг харж түүнийг ширтсэн чигтээ таг хөшиж хамаг биеэ чангалан суусан гэдгээ мэдэх үед үнэхээр ичмээр санагдав. Тэр намайг өөрийг нь ширтэж байгааг анзаарсан байхдаа. Тэнэг юм. Машин зогсон тэр хаалгаа онгойлгон гарчихаад юу ч болоогүй юм шиг эргэж хараад алхаж эхэллээ. Харин би саяхан түүний гаргасан инээмсэглэлийг бодон хоосон суудал руу ширтэж зогссоор. Тэр намайг яачих нь энэ вэ?

-Чи зайрмаг идмээр байна уу?

Гэнэт яг хажууд гарсан түүний хоолойг сонсоод золтой л орилчихсонгүй.

Шөнө дулаацуулагч /+18/Where stories live. Discover now