Та нар, харж явдаг хүнээсээ 'би ямар вэ? Намайг юу гэж боддог?' гэх мэт асуулт асууж байсан уу? Над шиг шулуухан хүн үнэхээр байхгүй байхаа.Сэриг анх, шилжиж ирчхээд удаагүй байхдаа харж байсан. Тэгэхэд, биеийн тамирын хувцас өмсчихсөн, үсээ хоёр хуваагаад дээш нь боочихсон. Ёстой, эгдүүтэй харагдаж байсан.
Анхны харцаар дурлана гэдэг л болсон доо...
Ө, Сэри явж байна.
Би- сайн уу, Сэри~яа!
Сэри бага зэрэг цочсон бололтой, нүд нь үл ялиг томорчээ. Миний бодлоор Сэри ч бас надад талтай.
Юу ч ярилгүй алхан явцгаана. Ийм үед яг юу ярих хэрэгтэй вэ. Санаа оноо ч алга. Гэнэт хойноос мотоцикл сигнаалдан, сандран Сэригийн гарнаас атгаад нөгөө талдаа гаргалаа.
Би- зүгээр үү?
Сэригийн хацар бага зэрэг улайчихсан байв.
Сэри- з-зүгээр ээ... нөгөө.. г-гар...
Түүний гарыг тавихыг хүсээгүй учир, атгасан гараа улам чангаллаа.
Би- ингээд явъя, дахиад юу ч болох юм билээ...
YOU ARE READING
𝙁𝙞𝙧𝙨𝙩 𝙇𝙤𝙫𝙚;
Short StoryАнхны хайр бүтдэггүй гэл үү... тэгвэл чи миний анхны биш хоёр дахь хайр. Миний анхны хайр ээж аав минь болог.