Хюнинг Кай-д юу авж өгөхөө мэдэхгүй байсан болохоор зүгээр л иштэй чихэр авчихсан. Гол зүйл нь иштэй чихэр биш болохоор санаа зовохгүй байгаа. Иштэй чихэр бол зүгээр л чимэглэл төдий зүйл.Сургуулийн үүдэнд Хюнинг Кай-г харуулдан зогсоно. Хичээл орохоос өмнө, сэтгэлээ гялс илчилнээ. Дотроо нууж байсан бүхнээ гаргана.
Сургуулийн хашааны хаалга руу хартал, Хюнинг Кай найзуудтайгаа цуг ирж байв. Найзуудаас нь яаж хулгайлах вэ... Юутай ч очдог л байх даа.
Би- с-сайн уу?
Хюнинг Кай- сайн.
Би- нөгөө... чамд хэлэх юм байна л даа... түр зуур уулзаж болох уу?
Хюнинг Кай найзууд руугаа хартал найз нар нь учиргүй инээлдэн цааш явлаа. Би ч сандран урт урт амьсгаа авж байлаа. Бид хүүхдүүдийн нүднээс хол газар луу алхлаа.
Хюнинг Кай- тэгээд...? Юу хэлэх гэсэн юм?
Би хоолойгоо засан- н-нөгөө... би чамд... чамд... БИ ЧАМД САЙН!!
Нүдээ анин түүнд сонсогдохуйц чангаар хэлж орхилоо. Яанаа... иштэй чихрээ өөдөөс нь өгтөл, тэр гайхаж харж байснаа авлаа.
Хюнинг Кай- яагаад... яагаад чи түрүүлээд... би уг нь... аххх... оройтчихлоо...
YOU ARE READING
𝙁𝙞𝙧𝙨𝙩 𝙇𝙤𝙫𝙚;
Short StoryАнхны хайр бүтдэггүй гэл үү... тэгвэл чи миний анхны биш хоёр дахь хайр. Миний анхны хайр ээж аав минь болог.